Ховд аймгийн хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг /улбар шар түвшин/-д шилжсэнтэй холбогдуулан аймгийн Онцгой байдлын газар, Шуурхай штаб өдөрт 50-100 иргэнд орон нутаг руу зорчих зөвшөөрөл олгохоор боллоо.
Энэ нь:
-Газар тариалан эрхлэгчид
-Хотын төвөөс малаа гаргах /нүүлгэх/
-Ямаа самнах, хөдөөнөөс мах хүнсээ авах иргэдэд хамаарах юм байна. Гэхдээ тухайн иргэн нь халдвартай иргэний ойрын хавьтлаар бүртгэгдээгүй, гэрийн ажиглалт болон тусгаарлалтад ороогүй иргэн байх ёстой гэдгийг анхаарууллаа.
Энэ шаардлагыг хангаж байвал тухайн иргэн нь ямар ажлаар, хэдэн хүнтэй, хаанаас хаа хүрэх хүсэлтээ бичиж, нотлох бичиг баримтаа /иргэний болон тээврийн хэрэгслийн гэрчилгээ/ хавсарган Онцгой байдлын газар, “Шуурхай штаб”-д өгнө. Хүсэлтийг шийдвэрлэн ЗӨСТ-д уламжилж хурдавчилсан оношлуур болон PCR-ын шинжилгээ авч, хариуг үндэслэн орон нутаг руу зорчих /гарах, орох/ “ЗӨВШӨӨРӨЛ” олгож байна.
Өдөрт 50-100 иргэнийг шинжилгээнд хамруулах ба энэ нь “Ковид-19” цар тахлын халдварын тандалт хийх нэг чухал ажил болно гэж Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.