Ховд аймгийн Засаг даргын ивээл доор зохион байгуулагдаж буй
"ЧАНАРТАЙ БОЛОВСРОЛ- ШИНЭ ХОВДЫН ИРЭЭДҮЙ” аяны хүрээнд Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээг ахлах ангийн сурагчдад хүргэн ажиллаж байна.
Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох ажлын хүрээнд аймгийн хэмжээний 24 сургуулиийн 9-12 ангийн сурагчид, эцэг эхчүүдэд орон нутгийн хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл, Мэргэжилээ хэрхэн зөв сонгох вэ? анхаарах асуудлууд сэдвүүдээр онлайн сургалтыг зохион байгуулж, гарын авлага, ном товхимолыг сургуулийн нийгмийн ажилтнуудаар дамжуулан хүргүүлж байгаа юм.
Сургалтыг GOOGLE MEETING ашиглан онлайнаар зохион байгуулж байгаа ба одоогийн байдлаар Прогресс, 1, 2, 3, 6, 7 дугаар сургуулиудын ахлах ангийн 300 гаруй сурагчид, эцэг эхчүүдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө мэдээлэл хүргэж, санал солилцжээ. Үүний үр дүнд ганцаарчилсан зөвлөгөө авах хүүхдүүдийн тоо нэмэгдсэн, мэргэжил сонголтоо хийж амжаагүй байгаа сурагчид зөвлөгөө авах нь ихэссэн, эцэг эхчүүдийн хувьд онлайнаар мэдээлэл авч байгаа нь хүүхдүүдийнхээ мэргжил сонголт хийхэд нээлттэй ярилцах чухал алхам болж байгааг илэрхийлж байсан гэж аймгийн ХХҮГ-аас мэдээллээ.