Энэ сарын 15-ны өдрийн байдлаар сумдруу нийтдээ 247,5 тонн ачаа ачуулжээ

May be an image of one or more people, people standing and outdoors

Аймгийн нутаг дэвсгэрт "Ковид-19" цар тахал батлагдаж хязгаарлалт тогтоосонтой холбогдон аймгийн Засаг даргын А/-184 тоот захирамж , АОК-ийн 27-р тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор сумдад хүнсний нөөц хомсдох, үнийн хөөрөгдөл үүсэхээс урьдчилан сэргийлэх үүднээс мэргэжлийн чиг үүрэг бүхий байгууллагууд  хамтран сумдын хүнсний бараа нийлүүлэлт, татан авалтыг зохион байгуулж байгаа. 

May be an image of standing and outdoors

Энэ ажлын хүрээнд 2021.04.05-ны өдрөөс эхлэн бүх сумдад тодорхой хуваарийн дагуу хүнсний бараа татан авалтыг хийж байна. Сумдын бараа татан авалтын ажлыг аймгийн ХХААГ-ын хашаанд явуулж байгаа ба байгууллагын хашаа болон ачаа ачих тайлбайг урд орой нь ариутгах ажлыг Мал эмнэлгийн газартай хамтран хийж гүйцэтгэж байгаа юм. Мөн халдваргүйжүүлэлтийн байдалд МХГ хяналт тавин ажиллаж байна.  

May be an image of outdoors

Тухайлбал, хуваарийн дагуу энэ сарын 15-ны өдөр Дарви, Мөст, Дуут сумууд хүнсний бараа татан авалтаа хийсэн ба Дарви сумын 1 машинд 3.5 тн, Мөст сумын 1 машинд 25 тн, Дуут сумын 6 машинд 6 тн хүнсний барааг ачуулж, халдваргүйжүүлэлтийг журмын дагуу хийжээ.

May be an image of standing and outdoors

Энэ үеэр  ачаа ачихаар ирж байгаа машинуудад QR код байхгүй, бараа ачуулж байгаа худалдааны газруудын ажилтнууд хүн хоорондын зай барихгүй байх зөрчил илэрснийг газар дээр нь арилгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.  Мөн тээвэрлэлтийн явцад түгээлт хүргэлтээр ирж байгаа хувь хүн, аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмээ барихгүй, хамгаалах хувцас хэрэглэхгүй байх зөрчил илэрч байгааг газар дээр нь арилгуулан ажиллаж байна гэж аймгийн МХГ-аас мэдээллээ. 
Энэ сарын 15-ны өдрийн байдлаар сумдруу нийтдээ 247,5 тонн ачаа ачуулжээ.

May be an image of outdoors





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ