"Малчин" ХХК Ховд аймаг дахь салбараараа дамжуулан Онцгой байдлын газарт 42 литрийн багтаамжтай хөргүүрийг хандивлав



“Малчин”
компани 1994 онд байгуулагдан хөдөөгийн төв, суурин, малчид, хөдөлмөрчдийг эрчим хүчний хоёрдогч эх үүсвэр болох нар салхины цахилгаан үүсгүүрээр хангах зорилготойгоор үйл ажиллагаа явуулж, энэ салбартаа зах зээлд тэргүүлэх байр суурь эзэлж буй Монголын анхны хувийн компани юм. Тус компани 12 аймагт салбараа нээн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ алслагдсан сум багийн иргэд, хэрэглэгчдэд хүргэсээр байна. Аймаг бүрийн салбараараа дамжуулан Коронавируст халдвар, цар тахлын үед тэргүүн шугаманд ажиллаж байгаа аймгийн Онцгой байдлын газар, Шуурхай штабын албан хэрэгцээнд зориулан 1 сая 200 мянган төгрөгийн үнэ бүхий зөөврийн хөргүүрийг хандивлажээ. Хандивыг Ховд аймаг дахь салбараас өчигдөр /2021.07.02/ гардуулан өглөө.



Энэхүү хөргүүр нь 12v, 24v, 220v - д ажилладаг, доргионы хамгаалалттай, цахилгаан зарцуулалт багатай, дуу чимээ багатай учраас ялангуяа гамшиг ослын үед орон нутагт ажиллах хугацаанд Онцгой байдлын газрын алба хаагчдын хоол хүнсийг хадгалах боломжтой юм.

ВИДЕО:




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ