УОК-ын Шуурхай бүлэг Ховд аймагт ажиллаж байна

May be an image of one or more people, people standing and people sitting

Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, хаиру арга хэмжээг эрчимжүүлэх, Засгийн газар, УОК-ын шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах зорилгоор МУ-ын Шадар сайдын туслах П.Оюунчимэгээр ахлуулсан ЭМЯ, ТЕГ, МХГ-ын төлөөллөөс бүрдсэн 4 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байна. 

УОК-ын Шуурхай бүлэг аймгийн Онцгой комисс, Шуурхай штабын ажилтай танилцаж, аймгийн Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг сонсож, цаашид хэрэгжүүлэх ажлын чиглэл, зааварчилгаа өглөө. Энэ үеэр аймгийн Онцгой комиссоос сүүлийн хагас жилд зохион байгуулсан ажлын тайлан мэдээг танилцуулж, бүх нийтийн бэлэн байдал улбар шар түвшинд шилжсэнтэй холбогдуулан гарсан төсөв санхүүгийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүл мэндийн ажилтнуудын илүү цагийн цалин хөлсний зардал, ЗӨСТ-ийн шинэ барилга,  ОБГ, ЗӨСТ-д н автомашины асуудлыг шийдвэрлэж өгөх хүсэлтийг уламжиллаа. 

May be an image of one or more people, people standing, people sitting and indoor

Үүний дараагаар ажлын хэсэг чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцав. 
Тухайлбал, ТЕГ-ын Хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Бум-Эрдэнэ, ЭМЯ-ны ХШҮХдарга Г.Ганхуяг нар ЗӨСТ, БОЭТ, Бугат ӨЭМТ, 6-р сургууль, Спортын ордонд байрлалтай дархлаажуулалтын цэгийн үйл ажиллагаатай танилцаж, зөрчил дутагдлыг газар дээр нь арилгуулж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангав.  

No description available.

Эрүүл мэндийн байгууллагын эмч ажилтнуудын зүгээс ариутгал, угаалгын ажил хийх зориулалтын байр,  эмчилгээнд шаардлагатай Хүчил төрөгч өтгөрүүлэгч-4, Отсос-2, хяналтын монитор-4, тариурын автомат шахуурга-4, автомат автомаксыг тус тус шийдвэрлэж өгөхийг хүслээ.  Ийнхүү орон нутгаас гаргасан зарим саналыг УОК-т уламжлахаар боллоо. 

No description available.

Коронавируст /Ковид-19/ халдварын үеийн тусламж, үйлчилгээний мэдээллийг БОЭТ-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга АУ-ны докторант Н.Баясгалмаа танилцууллаа. Өнөөдрийн /2021.05.27/ байдлаар Тусгаарлах эмнэлэгт 4 хүн хэвтэн эмчлүүлж байна. Ковид-19 халдвар орон нутагт бүртгэгдсэнээс хойш нийт 246 иргэн эдгэрч эмнэлгээс гарчээ. Энэ сарын 26-ны өдрийн байдлаар аймгийн хэмжээнд 1-р тунд 42365 иргэн, 2-р тунд 9922 иргэн нийт 52287 иргэн Коронавирусын халдвараас сэргийлэх дархлаажуулалтад хамрагдаад байна.

 
No description available.

No description available.






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ