"Цахим гэмт хэрэгт өртөхөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?" сэдэвт ТИК ТОК уралдаан зарлалаа



"Хүүхдэд ээлтэй Ховд" аяны хүрээнд Ховд аймаг дахь Цагдаагийн газар, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Ховд орон нутгийн хөтөлбөр  хамтран "Цахим гэмт хэрэгт өртөхөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?" сэдэвт ТИК ТОК уралдаан зарлалаа. Уг уралдааны зорилго нь хүүхдүүд цахим орчинд гэмт халдлагад өртөхөөс хэрхэн урьдчилан сэргийлэх арга замыг өөрсдийн нас сэтгэхүйн онцлогоор тодорхойлж, үе тэнгийнхэндээ эерэгээр нөлөөлж, аюулгүй, зохистой хэрэглээнд суралцахад чиглэж байгаа юм. 

Уралдаанд Ховд аймгийн ЕБС-иудын сурагчид /13-18 насныхан/ оролцох боломжтой ба оролцогч нь цахим орчинд хэрхэн соёлтой оролцох, цахим халдлагаас өөрийгөө хэрхэн хамгаалах, аюулгүй, зохистой цахим хэрэглээг хэрхэн бий болгохыг ТИК ТОК хэлбэрээр үзүүлэх юм. Иймээс тухайн бичлэг нь агуулгын хувьд сэдэвтэйгээ уялдсан байх, бичлэг чанартай дуу чимээ тод байх, бусдын бүтээлийг хуулбарлаагүй байх, бүтээлчээр хандах гэсэн ерөнхий шаардлагыг зохион байгуулагчдын зүгээс тавьж байна.
Бүтээлийг 2021 оны 05-р сарын 3-11-ний өдрийн хооронд  /Khovd.police@gmail.com/ Ховд Цагдаагийн газар фэйсбүүк хаягаар илгээж, 99102538, 89633583 дугаарын утсаар залгаж бүртгүүлэх юм. 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ