ОБГ-ын Гал унтраах 48 дугаар анги "гал унтраах, аврах ажиллагааны тусгай зориулалтын авто машины шинэ граж"-тай болно



Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах 48 дугаар ангийн "Гал унтраах, аврах ажиллагааны тусгай зориулалтын авто машины граж"-ийн өргөтгөлийн барилгыг орон нутгийн 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барихаар төлөвлөжээ. Үүнээс энэ жил эхний ээлжинд 75 сая төгрөгийг төсөвт суулгаж, авто гражийн өргөтгөлийн барилгыг "Зөөлөн тэмүүлэл ХХК" барьж гүйцэтгэхээр болж, өнөөдөр /2021.05.14/ барилгын суурь ажлыг эхлүүлэв.



Аймгийн ОБГазар нь 5 авто машины багтаамж бүхий нэг авто гражтай. Сүүлд  Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй “Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд тус газарт өнгөрсөн хавар тусгай зориулалтын  3 авто машиныг нийлүүлсэн. Эдгээр авто машиныг хадгалах гражны хүрэлцээ муу учир ийнхүү гал унтраах, аврах ажиллагааны тусгай зориулалтын 4 автомашины граж барих юм. Автомашины гражын барилгыг ирэх 06-р сарын 10 гэхэд хүлээлгэж өгөхөөр гэрээ хийн ажиллаж байна гэж аймгийн ОБГ-аас мэдээллээ. 



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ