2021 оны 06 дугаар сарын 02-нд 48 настай Ц гэх иргэн Ховд голд осолдсон тухай мэдээлсэн. Мэргэжлийн байгууллагууд эрлийн үйл ажиллагааг 9 өдрийн хугацаанд зохион байгуулж уг иргэний цогцсыг Мянгад сумын Цагаан булан багийн нутаг
“ШАВАРТЫН ТОХОЙ” гэх газраас олж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Тухайн иргэн нь осолдсон газраасаа 80 км орчим урссан байжээ.
Эрлийн үйл ажиллагаанд Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын 16 алба хаагч 3 завь, эрэлч нохой, 3 автомашинтайгаар Цагдаагийн газар, Мянгад сумын мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн гээд нийт 49 хүн оролцлоо гэж Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.