ММНБИ-ийн болон салбарын үйл ажиллагааг сурталчилах, мэргэжлийн болон мэргэшсэн нягтлан бодогч санхүүчдийн мэдлэг боловсролыг хөгжүүлэх, тэднийг чадавхижуулах, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Сангийн яам, ММНБИ, ММНБИ-ийн Ховд салбараас аймгийн Засаг даргын Тамгын газар, Санхүү төрийн сангийн хэлтэс, Тогтвортой амьжиргаа-3 төсөлтэй хамтран “Мэргэжлийн тасралтгүй хөгжил” сэдэвт бүсийн зөвлөгөөнийг Ховд хотноо зохион байгуулж байна.
Өнөөдөр /2019.10.12/ болсон тус зөвлөгөөний нээлтэд аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг оролцож зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Зөвлөгөөнд оролцогчдод ММНБИ-ийн гүйцэтгэх захирал Д.Нацагдорж, Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн газрын дарга Ч.Чимэдсүрэн нараар ахлуулсан ажлын хэсэг холбогдох хууль тогтоомж, нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн орчин үеийн чиг хандлага, төрөөс баримталж буй бодлого чиглэлийн талаар мэдээлэл хийв.
Зөвлөгөөнд Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн 250 гаруй нягтлан бодогчид оролцож онол аргазүйн мэдлэг, мэдээллээ нэмэгдүүлэхээс гадна санхүүгийн үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, үр ашигтай төсвийн нээлттэй бодлогыг иргэдэд хүргэх үйл ажиллагааны талаарх туршлагаа хуваалцаж байна.
ВИДЕО:
“Мэргэжлийн тасралтгүй хөгжил” сэдэвт баруун бүсийн зөвлөгөөн маргааш /2019.10.13/ өндөрлөнө.