“Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”,
“Хариуцлагатай тунгалаг төр” хөтөлбөрийн хүрээнд Жаргалант сумын ИТХ, ЗДТГ-аас энэ сарын 5-10-ны өдрүүдэд
“Иргэдээ сонсоё” нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж байна.
Төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, шуурхай хүргэх, төрийн байгууллагын шийдвэр гаргах түвшний үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой тус арга хэмжээг 2019 оны 10-р сарын 09-ний өдөр Наран, Рашаант багийн багийн 140 гаруй иргэдийг хамруулан зохион байгууллаа.