2019 оны 10-р сарын 11-13-ны хооронд Узбекстан улсын нийслэл Ташкент хотноо Самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Энэ тэмцээнд манай аймгаас тамирчин О.Саруул, Г.Анужин нар, дасгалжуулагч багшаар С.Ганхуяг оролцох болзол хангажээ. Дэлхийн аваргын тэмцээнд улс, аймгийнхаа нэрийг гарган өрсөлдөх дасгалжуулагч багш, тамирчдын аав ээжийг нь өнөөдөр аймгийн Засаг дарга Б.Дүгэржав хүлээн авч уулзан, “СПОРТЫН АВАРГУУД” дэд хөтөлбөрийн хүрээнд зохих дэмжлэг үзүүлэв. Тухайлбал, дасгалжуулагч багшид 1 000 000, тамирчдад тус бүр 1 500 000 төгрөгийн дэмжлэг үзүүлж “БАТЛАМЖ”-ыг нь гардуулан өглөө. Аймаг орон нутгийнхаа дэвжээн дээр бэлтгэл, сургуулилалтаа хийж Дэлхийн аваргын тэмцээнд оролцох эрх авсан тамирчид, дасгалжуулагч багш нартаа спортын өндөр амжилтыг хүсье. Огноо: 10/4/2019 Төрөл: Аймгийн ЗДТГ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 2840 Мэдээ таалагдсан: