Эрүүл мэнд

Цэцэг сумын “Эрүүл мэндийн төв” 34 жилийн дараа шинэ байртай боллоо

Цэцэг сумын Эрүүл мэндийн төв нь 15 ортой, 28 орон тоотой ажилладаг. Сумын 3000 гаруй, явуулын 2000 гаруй иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг байна. Улсын төвийн 3,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар эмнэлгийн барилгын шинэ өргөтгөл барьж ашиглалтад хүлээн авлаа. Ингэснээр орчин үеийн шийдэл бүхий стандартын шаардлага хангасан орчинд хөдөөгийн хүн амд тусламж үзүүлэх, эмч, ажилтнуудын ажиллах орчин сайжирлаа.Цэцэг сумын ЭМТ-ийн барилгыг “Турлиахт” ХХК 2024-2025 онд барьж
11/27/2025

Ховд аймаг Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвийн Мэс заслын эмч нар дурангийн хагалгааг амжилттай хийж байна

Ховд аймаг Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төв (БОЭТ)-ийн Мэс заслын эмч нар 2022 оны 06-р сараас эхлэн Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн (УНТЭ) эмч нартай хамтран бөөр болон түрүү булчирхайн дурангийн мэс заслуудыг амжилттай хийсээр ирсэн. Энэ удаад тус төвийн бөөрний мэс заслын эмч Д.Мөнхбат болон Мэдээгүйжүүлгийн эмч Б.Анхбаяр нар хамтран "ЗҮҮН ШЭЭЛГҮҮРИЙН ЧУЛУУГ БУТЛАЖ АВАХ" мэс заслыг амжилттай хийлээ. Ингэснээр Ховд аймаг болон баруун бүсийн аймгуудын иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээни
11/4/2025

Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төв CRRT буюу бөөр тасралтгүй орлуулах эмчилгээний аппараттай боллоо

Бөөр тасралтгүй орлуулах эмчилгээ (Continuous Renal Replacement Therapy /CRRT) -ний зориулалт бүхий аппаратыг "Их шүүдэргэнэ импорт" ХХК-иас БОЭТ-ийн Мэдээгүйжүүлэг, Эрчимт эмчилгээний тасагт хандивласан байна. 50.0 сая төгрөгийн үнэ бүхий Prismafelex аппаратыг суурилуулснаар бүх төрлийн хүнд хордлого, ацидоз, үжил, үжлийн болон бусад шок, бөөрний дутагдалтай хавсарсан олон эмгэгтэй өвчнүүдийн үед хэрэглэхэд нэн үр дүнтэй гэдгийг эмч, мэргэжилтнүүд хэлж байна. Мөн ашигла
10/29/2025

ХОВД АЙМАГ:Бөөр, давсгийн чулууг дурангийн аргаар буталж авах мэс заслыг амжилттай нэвтрүүллээ

Эрүүл мэндийн яамнаас Бүсийн оношилгоо эмчилгээний төвүүдэд Бөөр шээсний дээд замын дурангийн мэс засал хийх аппарат, тоног төхөөрөмж нийлүүлсэн байна. Энэ хөрөнгө оруулалтын үр дүнд Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Мэс заслын тасгийнхан бөөр, давсгийн чулууг дурангийн аргаар буталж авах мэс заслыг нэвтрүүлэв. Тодруулбал, Өнгөрсөн 7 хоногт Улсын нэгдүгээр төв эмнэлийн Урологи, андрологийн төвийн их эмч, анагаах ухааны магистр, тэргүүлэх зэргийн эмч Г.Ганболд Ховд айм
6/17/2025

Томуу, томуу төст өвчлөлийн тархалт “Аймгийн хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд хүрчээ

Аймгийн Эрүүл мэндийн газраас өнгөрсөн долоо хоногийн /2024.12.23-30/ томуу, томуу төст өвчний мэдээллийг  танилцууллаа. Тус долоо хоногт амбулаториор нийт 11519 хүн үйлчлүүлсэн. Үүний 13.6 % буюу 1306 нь томуу, томуу төст өвчин гэж оношлогджээ. Энэ нь өмнөх 7 хоногоос 6.6%-иар, өмнөх оны мөн үеэс 1.2%-иар тус тус нэмэгдсэн үзүүлэлт юм. Томуугаар өвчлөгсдийн 73,4% -ийг амьсгалын замын цочмог хүнд халдвар, 82,2%-ийг 0-14 насны хүүхдийн өвчлөл эзэлж байна. 2025 оны 01 сары
1/2/2025

ХОВД АЙМАГ:Анх удаа дурангаар бөөр авах мэс засал амжилттай хийжээ

Ховд аймаг дахь Бүсийн Оношилгоо Эмчилгээний төвийн Мэс заслын эмч нар УНТЭ-ийн Урологи-Андрологийн төвийн эмч нар, Бөөр шилжүүлэн суулгах багийн гишүүн, Анагаах ухааны магистр, Тэргүүлэх зэргийн эмч Г.Ганболдтой хамтран усжсан үүсгэвэртэй Бөөр хэвлийн дурангаар авах мэс заслыг амжилттай хийжээ. БОЭТ-ийн Мэс заслын тасгийн их эмч Д.Мөнхбат Улсын клиникийн төв эмнэлэгт Урологи, бөөрний мэс заслаар мэргэжил дээшлүүлсэн байна.Мөн энэ үеэр түрүү булчирхай авах, шээлгүүрийн чулуу авах, хэвлийн дуранг
6/4/2024

“Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сэдэвт сургалтад 350 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдав

ЭМЯ, ЦХХХЯ-наас “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сэдэвт сургалтыг улс орон даяар эрүүл мэндийн салбарынханд үе шаттай зохион байгуулж байгаа. Эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн шинэчлэл болон мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэдэд учрах чирэгдлийг бууруулах талаар төрөөс баримталж буй бодлого чиглэлийг эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдад танилцуулах зорилго бүхий “Төрийн бүтээмжийн сэргэлт- цахим эрүүл
5/10/2024

ХОВД АЙМАГ: Эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоонд иргэдийн 51.2 хувь нь хамрагдаад байна

Хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгооны ажил Ховд аймагт хэвийн үргэлжилж байна.Энэ сарын 9-ний өдрийн байдлаар аймгийн хэмжээнд 46379 иргэн үзлэг, оношилгоонд хамрагджээ. Энэ нь хамрагдвал зохих хүн амын 51.2 хувийг эзэлж байна.Одоогоор үзлэг, оношилгоонд хамрагдсан иргэдийн 58.3 хувь нь 17 хүртэлх насны хүүхэд бол 41.7 хувь нь 18-аас дээш насныхан юм. Мөн үзлэгт ха
4/10/2024

ХОВД АЙМАГ:Ихэр охидоор бүл нэмжээ

2023 оны 12 дугаар сарын 31-ээс 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өглөөний 08:00 цагийн хооронд /орон нутгийн цагаар/ Эх барих эмэгтэйчүүдийн клиникийн Төрөх тасагт нийт таван эх амаржжээ. Ээлжийн хамт олон зургаан нярайг өлгийдөн авсны хоёр нь ХҮҮ, дөрөв нь ОХИН. Дөрвөн охины хоёр нь ихэр юм байна. Шинэ мэндэлсэн нярайн хамгийн том нь 4кг 170гр жинтэй төрсөн ажээ. Одоогоор эх, нярайн биеийн байдал хэвийн байна гэж Төрөх тасгаас мэдээллээ.
1/1/2024

БОЭТ-ийн компьютер томографын аппарат хэвийн ажиллаж эхэллээ

Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн компьютер томографын аппарат нь ачаалалттай ажиллаж элэгдэлд орсноос оношилгоо шинжилгээ хийх боломжгүй болоод байсан. Тэгвэл тул аппаратыг засварлаж ашиглалтад оруулах, оношилгоог хэвийн явуулж иргэдэд үйлчлэх боломжийг хангах үүднээс орон нутгийн төсвөөс 350.0 сая төгрөгийг шийдвэрлэсэн. Үүний дагуу холбогдох мэргэжилтнүүд гурван хоногийн хугацаанд засварлаж өнөөдрөөс /2023 оны 09 дүгээр сарын 25/ хэвийн ажиллаж эхэллээ.
9/25/2023
Ховдын мэдээ