Эрүүл мэнд

ХОВД АЙМАГ: Хавдрын эмчийн хяналтад 703 хүн эмчлүүлж байна

Судалгаанаас харахад Ховд аймгийн хэмжээнд: -2020 онд хорт хавдрын 167 тохиолдол бүртгэгдэж 132 хүн нас барсан, -2021 онд хорт хавдрын 166 тохиолдол бүртгэгдэж 130 хүн нас барсан, -2022 онд хорт хавдрын 222 тохиолдол бүртгэгдэж 136 хүн нас баржээ. Гурван жилийн өмнө хорт хавдрын тохиолдлын 80 орчим хувь нь хожуу үедээ оношлогдож байсан бол өнгөрсөн жил 65 хувь болж буурсан байна. Энэ нь иргэд өөрийн эрүүл мэнддээ сайн анхаардаг болсон. Нөгөө талаар эрт илрүүлэх үзлэгтэй холбо
2/3/2023

БОЭТ-ийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасгийн орны тоог нэмэгдүүллээ

Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасаг нь 1998 онд Мэс заслын тасгаас салбарлан үүсэн байгуулагджээ. Түүнээс хойш 25 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж шаардлагатай иргэдэд мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээг үзүүлж ирсэн байна. Жилээс жилд энэ төрлийн тусламж үйлчилгээ авах иргэдийн тоо, эмчилгээ үйлчилгээний эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдсээр байгаа юм. Өнгөрсөн онд л гэхэд 2000 гаруй иргэдэд тусламж үзүүлэн ажиллажээ. Тиймээ
1/27/2023

“Хүүхдийн клиник”-ийн дэргэд ”ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТӨВ” байгуулав

Албаны эх сурвалжийн өгсөн мэдээллээр Ховд аймагт хөгжлийн бэрхшээлтэй 600 гаруй хүүхэд бий. Үүний 470 орчимд нь нөхөн сэргээх, хөдөлгөөн заслын эмчилгээ нэн шаардлагатай. Эрэлт хэрэгцээ их байгаа учраас Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төв Норвегийн тусламжийн байгууллагаас хэрэгжүүлдэг “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжил” төслийн дэмжлэгтэйгээр “Хүүхдийн хөгжлийг дэмжих төв” байгуулжээ. Өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш хоёр сар гаруйн хугацаанд тус төвөөр 70 гаруй хүүхэд үйл
1/26/2023

Аймгийн хэмжээнд амбулаторийн нийт үзлэгийн 12%-ийг томуугийн үзлэг эзэлж байна

2023 оны 01-р сарын 2-ноос 08-ны өдрийг дуустал буюу оны эхний долоо хоногийн эргэн мэдээллээр аймгийн хэмжээнд амбулаториор 9082 хүн үйлчлүүлсний 1100 нь буюу 12 %-ийг  нь томуугийн үзлэг эзэлж байгаа юм. Томуу, томуу төстөөр өвчлөгсдийн дотор 0-15 насны хүүхдүүд 69.8%-ийг, 2-4 насанд өвчлөл хамгийн өндөр буюу 25.6%-ийг эзэлж байгаа бол 16-64 насныханд өвчлөл өмнөх долоо хоногоос 2.3%-иар өссөн ба нийт өвчлөлийн 25.8%-ийг эзэлж байна.Оны эхний долоо хоногийн байдлаар Булган, Манхан, Цэцэг,
1/13/2023

Ховд аймгийн Эрүүл мэндийн байгууллагууд тайлангийн хурлаа хийлээ

Эрүүл мэндийн яамнаас өнгөрөгч 2022 оныг “Эмнэлгийн тусламжийн чанар аюулгүй байдлыг сайжруулах жил” болгон зарласан байдаг. Тус онд Ховд аймгийн эрүүл мэндийн газар нь харьяа эрүүл мэндийн байгууллагын 102 салбар нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулж,  аймгийнхаа 90 мянга гаруй хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллажээ. Тухайлбал 2022 оны эхний 10 сарын байдлаар авч үзвэл давхардсан тоогоор урьдчилан сэргийлэх үзлэгт 100 мянга гаруй, амбулаторийн үзлэгт 265 мянга гаруй иргэн, э
1/12/2023

Ховд аймаг 2023 оны эхний өдөр "ХОЁР ИХЭР ХҮҮ"-ээр бүл нэмлээ

Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Эх барих, эмэгтэйчүүдийн клиникийн хамт олон 2023 оны анхны шинэ иргэдээ өлгийдөн авсан байна.Тодруулбал, Эрдэнэбүрэн сумын харьяат 27 настай ээж 4 дэх жирэмслэлтийн 3 дахь төрөлтөөрөө ихэр хүү төрүүлжээ. Ихрүүд энэ өглөөний 09:20-09:30 минутын хугацаанд мэндэлсэн ба эхнийх 2.490гр, хоёр дахь нь 2.350гр жинтэй. Эх сурвалжийн мэдээлснээр эх, үрсийн бие сайн байна. Төрөлтийг жижүүр эмч, эх барих эмэгтэйчүүдийн эмч Ц.Цэнгэл, Х.Цэцэгсүрэн
1/1/2023

Ховд аймаг дахь Баруун бүсийн Оншилгоо Эмчилгээний Төвийн эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтын байдалд хийсэн ажиглалт судалгааны тайлан дүгнэлт, зөвлөмж

Нэг: 2021-2022 оны эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтын ерөнхий төлөв байдал:  Ховд аймаг дахь Баруун Бүсийн оношилгоо эмчилгээний төв нь “Анагаах ухааны ололт амжилтыг нутагшуулж, бүсийн хэмжээнд үргэлж манлайлагч байх, бүс нутгийн хүн амд чанар аюулгүй байдлыг эрхэмлэн, сонголтод суурилсан, үйлчлүүлэгчдэд ээлтэй, тэгш хүртээмжтэй эмнэлгийн тусламж үйлчилгээг чадварлаг багаар үзүүлнэ” гэсэн алсын хараа, эрхэм зорилгоо тодорхойлон ажилласан байна. Бүсийн оношилгоо, эмчилгээний төв
12/19/2022

“Орон нутаг дахь эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулалт, тусгай зөвшөөрлийн чиглэл” сэдэвт сургалт боллоо

Эм эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдалд хийх хяналт, шалгалтын чанарыг нэмэгдүүлэх, орон нутаг дахь эм , эмнэлгийн хэрэгслийг худалдах, ханган нийлүүлэх үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл олгож буй тусгай зөвшөөрлийн комиссын үйл ажиллагааны зохицуулалтыг сайжруулах зорилгоор Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Д.Нарантуяагаар ахлуулсан 6 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байна.Ажиллах хугацаандаа эм хангамжийн байгууллагуудын үйл ажиллагаатай танил
12/13/2022

“Хүүхдийн өвчний цогц менежмент”-ийн сургалт болж байна

Ховд аймагт тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл тогтвортой буурахгүй байгаа гэсэн статистик үзүүлэлт бий. Тодруулбал, аймгийн хэмжээнд сүүлийн 5 жилийн дунджаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1000 амьд төрөлтөд 19.9 болж улсын  дунджаас дээгүүр үзүүлэлттэй байсаар байна. Нярайн эрт үеийн нас баралтад дутуугийн шалтгаант амьсгал хямралын хамшинж, төрөлхийн хөгжлийн гажгийн шалтгаан зонхилж байгаа бол 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэлд сэргийлж болох эндэгдэл буюу осол гэмтлийн шалт
11/29/2022

“Ковид-19 цар тахлын нөхцөлд хүн амын дасан зохицох байдлыг бэхжүүлэх нь” сэдэвт сургалт Ховд аймагт боллоо

Коронавирусний халдвар авч, эдгэрсэн иргэдийн 10-20 хувьд “Ужиг ковид”-ын хам шинж буюу толгой өвдөх, мартах, ядрах, сульдах гэх мэт шинж тэмдгүүд илэрч байгаа нь судалгаагаар тогтоогджээ.  Иймээс иргэдийн амьдралын зөв хэв маяг, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, шинэ болон дахин сэргэж буй халдварт өвчнөөс сэргийлэх, бэлэн байдлыг хангах зорилтын дагуу “Ковид-19 цар тахлын нөхцөлд хүн амын дасан зохицох байдлыг бэхжүүлэх нь” сэдэвт сургалтыг мэргэжлийн байгууллагууд хамтран бүсчил
11/23/2022
Ховдын мэдээ