Эрүүл мэнд

Эрүүл мэндийн байгууллагуудад урьдчилан сэргийлэх шалгалт хийж байна

МХЕГ-ын 2020 оны 01/75 дугаар удирдамжийн дагуу зах зээлд худалдаалагдаж буй хуурамч, улсын бүртгэлд бүртгэгдээгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй, чанар стандартын шаардлага хангаагүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгсэл худалдаалахаас урьдчилан сэргийлэхэд хяналт тавих зорилгоор  Ховд аймгийн МХГ-аас БОЭТ, эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангуудад урьдчилан сэргийлэх шалгалт хийж байна. Урьдчилан сэргийлэх шалгалтыг зах зээлд түгээгдэж буй эм эмнэлгийн хэрэгсэл
10/21/2020

Ховд аймагт томуугийн эсрэг дархлаажуулалт 12.5 хувьтай байна

Ховд аймгийн хэмжээнд нийт 6880 иргэнд томуугийн эсрэг вакцин үнэ төлбөргүй хийхээр төлөвлөсөн байна. Эдгээр иргэний 70 орчим хувь нь аймгийн төв буюу Жаргалант сумынх. Үүнд 2-5 насны 2750 хүүхэд байна.     Одоогийн байдлаар Ховд аймгийн хэмжээнд "Томуугаас сэргийлье" дархлаажуулалтын 10 хоногийн үйл ажиллагаа 12.5 хувьтай үргэлжилж байна гэж холбогдох мэргэжилтнүүд мэдээллээ.Томуугийн эсрэг дархлаажуулалтад бага насны хүүхдээс гадна хөхүүл, дөрвөөс дээш сартай жирэмсэн эмэгтэй, а
10/8/2020

Эм ханган нийлүүлэх байгууллагуудад худалдаалагдаж буй хэмжих хэрэгсэлд шалгалт, баталгаажуулалт хийж байна

Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 2020 оны 21/442 дугаар удирдамжийн дагуу аймгийн МХГ, Стандарт хэмжилзүйн хэлтэс хамтран Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж байгаа эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангуудад худалдаалагдаж буй даралтны аппаратуудад Хэмжих хэрэгслийн хэмжлийн нэгдмэл байдлыг шалгах хяналтын хуудсаар төлөвлөгөөт бус шалгалт хийж, стандартын шаардлагад нийцүүлэн хэмжих хэрэгслийн баталгаажуулалт, тохируулга хийж, баталгаажуулалтын гэрчилгээ олгож ажиллаж б
10/5/2020

Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 9 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ

Мобиком корпораци нь эмч, эмнэлгийн ажилтнуудад сэтгэлийн дэм өгөх зорилгоор “Эмч нарт хайр түгээе” аян зохион байгуулсан юм.Тус аяны үйл ажиллагааг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд энэ оны тавдугаар сарын 01-ний өдрөөс зургаадугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд өрнүүлжээ.Энэ хүрээнд Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн мэс заслын эмч Э.Эрхэмбаярын зурагтай карт хэвлүүлж, үйлчлүүлэгчдэд түгээсэн. Улмаар орлогын 10 хувийг Эрүүл мэндийн байгууллагад нэн шаардлагатай байгаа тоног
9/3/2020

Тарваган тахлын үед үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний дадлага хийв

Тарваган тахлын халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг шалгах зорилго бүхий дадлага сургуулилтыг өнөөдөр зохион байгууллаа. Энэ хүрээнд Ховд аймгийн Эрүүл мэндийн салбарын мэргэжлийн байгууллагын ажилтнууд Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн урд талбайд жагслаа. Жагсаалын үеэр тарваган тахлын сэжигтэй тохиолдлын үед үзүүлэх хариу арга хэмжээний дадлага сургуулилт хийж, шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, бусад зүйлсийг дэлгэн харуулсан юм.  Тус дадлаг
8/25/2020

Ховд аймагт “Тарваган тахлын дэгдэлтийн дараах үнэлгээ хийж, хариу арга хэмжээний бэлэн байдлыг сайжруулах нь” сэдэвт баруун бүсийн дадлага, сургуулилт болж байна

Сүүлийн жилүүдэд баруун бүс нутагт тарваган тахал өвчний тохиолдол нэмэгдсэн байна. Тиймээс тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах, мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоог бэхжүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор “Тарваган тахлын дэгдэлтийн дараах үнэлгээ хийж, хариу арга хэмжээний бэлэн байдлыг сайжруулах нь” сэдэвт баруун бүсийн дадлага, сургуулилтыг энэ сарын 24, 25-ны өдрүүдэд Ховд аймагт зохион
8/24/2020

1430 мкв талбайд ариутгал халдваргүйтгэл хийв

 Ховд аймагт наймдугаар сарын 11-ний өдөр тарваган тахал өвчний тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан нэгдүгээр хавьтлын 91 иргэн тусгаарлалтад байсан. Эдгээр иргэдийн тусгаарлалтад байх хугацаа өчигдөр буюу энэ сарын 17-ны өдрийн 15:00 цагт дуусгавар болжээ. Ингэснээр аймгийн Онцгой комиссын хурлын 16 дугаар тогтоолын нэг дэх заалтын дагуу Зоонозын өвчин судлалын төвийн хамт олон тарваган тахал өвчнөөс сэргийлэх зорилго бүхий ариутгал халдваргүйтгэлийн ажил хийв. Ингэхдээ Бүсийн оношилгоо
8/18/2020

Хүүхдэдээ цаг гарган, анхаарал халамжаа нэмэгдүүлээрэй

Хүүхдэдээ цаг гарган, анхаарал халамжаа нэмэгдүүлээрэй.-Олон хүн цугларсан газраар хүүхэд дагуулж явахгүй байх- Хүүхдийг машинд орхихгүй байх- Машинд зориулалтын хүүхдийн суудал хэрэглэх- Аюултай зүйлсийг хүүхдийн гар хүрэхгүй газар байрлуулах - Хүүхдийг гол, усны орчимд тоглуулахгүй байх
7/27/2020
Ховдын мэдээ