Ховд аймаг Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төв (БОЭТ)-ийн Мэс заслын эмч нар 2022 оны 06-р сараас эхлэн Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн (УНТЭ) эмч нартай хамтран бөөр болон түрүү булчирхайн дурангийн мэс заслуудыг амжилттай хийсээр ирсэн. Энэ удаад тус төвийн бөөрний мэс заслын эмч Д.Мөнхбат болон Мэдээгүйжүүлгийн эмч Б.Анхбаяр нар хамтран "ЗҮҮН ШЭЭЛГҮҮРИЙН ЧУЛУУГ БУТЛАЖ АВАХ" мэс заслыг амжилттай хийлээ. Ингэснээр Ховд аймаг болон баруун бүсийн аймгуудын иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх боломж бүрдэж байна.Мөн өвчтөний оношилгоо, эмчилгээний үйл явцыг сайжруулахад чухал ач холбогдолтой ажил болж байна. Огноо: 11/4/2025 Төрөл: Эрүүл мэнд Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 2178 Мэдээ таалагдсан: