Admin 11/22/2022 Photo, Design 5 Хөдөөгийн багийн эмч нарыг унаажууллаа Эрүүл мэндийн салбарын анхан шатны нэгжид ажиллаж, малчид, алслагдсан багийн иргэдэд эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргэдэг багийн эмч нарын өмнө тулгарч буй бэрхшээл олон. Ялангуяа хөдөөгийн иргэдэд дуудлагаар явуулын үйлчилгээ үзүүлэхэд нэг талдаа 100-300 км, отор нүүдэл хийсэн үед үүнээс ч хол замыг туулан малчин өрх, жирэмсэн эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд багийн иргэддээ эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг цаг тухай бүрт нь үзүүлэхэд унааны асууд 11/22/2022
Admin 11/21/2022 Photo, Design 5 "Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд багийн эмчийн оролцоо" сэдэвт багийн бага эмч нарын хоёрдугаар зөвлөгөөн боллоо Малчид, алслагдсан багийн иргэдэд эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргэдэг “Эрүүл мэндийн анхан шатны нэгж” бол сум, өрхийн эрүүл мэндийн төвийнхөн, тэр дундаа хөдөөгийн багийн эмч нар байдаг. Ховд аймагт өдгөө 6 өрхийн эрүүл мэндийн төв, 16 сумын эрүүл мэндийн төв гээд нийт 22 эрүүл мэндийн анхан шатны нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Үүнд 886 эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж байгаагийн 61 нь хөдөөгийн иргэдэд дуудлагаар явуулын үйлчилгээ үзүүлдэг багийн бага 11/21/2022
Admin 11/16/2022 Photo, Design 5 Эрт илрүүлгийн үзлэг оношилгоонд хамрагдсан иргэдийн 43,9 хувь нь эрүүл, 56.1 хувь нь өвчтэй байна МУЗГ, Эрүүл мэндийн яамнаас хүн амын нас, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношилгоог зохион байгуулж эхлээд 6 сар гаруйн хугацаа өнгөрч байна. Эрт илрүүлгийн шинжилгээнд Ховд аймаг нийт хүн амынхаа 90 орчим хувь буюу 80 мянга гаруй иргэнээ хамруулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар хамрагдвал зохих нийт иргэдийн 8.4 хувь нь буюу 6.600 орчим хүн хамрагдаад байна. Энэ нь орон нутагт эрт 11/16/2022
Admin 11/14/2022 Photo, Design 5 Ховд аймгийн хэмжээнд 700 орчим хүн чихрийн шижин өвчний улмаас эмчийн хяналтад байдаг Өнөөдөр // 2022.11.14 "Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр" тохиож байна. Сүүлийн жилүүдэд хөдөлгөөний хомсдол, амьдралын буруу хэв маягаас үүдэлтэй халдварт бус өвчлөл, нас баралт нэмэгдэж иргэдийн эрүүл амьдралын чанар буурсаар байгаа нь нууц биш. Манай улсад 15-49 насны хүн амын 21.9 хувь нь хөдөлгөөний хомсдолтой, суугаа идэвхгүй байдалд хоногт дунджаар 3.4 цагийг зарцуулдаг, 52.4 хувь нь ажлын байрандаа, 48.2 хувь нь амралт чөлөөт цагаараа идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй, 49.4 хувь нь и 11/14/2022
Admin 11/10/2022 Photo, Design 5 Томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж байна 10 дугаар сарын 31-ээс 11 дүгээр сарын 06-ныг өдрийг дуустал эрүүл мэндийн байгууллагуудын амбулаторийн тасгаар 9294 хүн үйлчлүүлсний 910 нь буюу 9.8% нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна. Томуу болон томуу төстөөр өвдсөн хүмүүсийн 85 гаруй хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүд байгаа ба нэн ялангуяа 4 хүртэлх насныханд өвчлөл хамгийн өндөр байна. Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн 75% нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай гэсэн оноштой. Томуу, томуу төст өвчний тархал 11/10/2022
Admin 11/7/2022 Photo, Design 5 Бага насны хүүхдүүдийн дунд томуугийн өвчлөл их байна Ховд аймагт томуу томуу төст өвчин идэвхжилийн үедээ буюу өвчлөл нэмэгдэж байна. Аймгийн хэмжээнд амбулаторийн нийт үзлэгийн 7.85 %-ийг томуугийн үзлэг эзэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, аймгийн хэмжээнд сүүлийн 7 хоногт амбулаториор 9211 хүн үйлчлүүлснээс 723 нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна. Үүний 50 гаруй хувь нь буюу 449 нь 0-4 насны хүүхэд байна. Тухайлбал, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Хүүхдийн клиникт одоогийн байдлаар 50 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагийн 11/7/2022
Admin 10/27/2022 Photo, Design 5 БОЭТ, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд компьютер олголоо Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт Бүсийн оношилгоо эмчилгээний төв, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн тусламж үйлчилгээнд зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмж, комьпютероор хангана гэж тусгасан. Энэхүү зорилтыг хангах зорилгоор холбогдох яам, Олон улсын байгууллагуудад санал хүргүүлсэн. Ингэснээр энэ онд Эрүүл мэндийн яамнаас 182.8 сая төгрөгийн өртөг бүхий 93 ширхэг суурин комьпютерыг 15 сумын эрүүл мэндийн төвд тус бүр 3 нийт 45, БОЭТ-д 30, Булган сумын Нэгдсэн эмнэл 10/27/2022
Admin 10/11/2022 Photo, Design 5 “Хүчирхийллийн хохирогч болон хүчирхийлэл үйлдэгчдэд сэтгэл заслын тусламж үйлчилгээ үзүүлэх арга техник” сэдэвт сургалт болж байна Жил бүрийн 10-р сарын 10-ны өдөр тохиодог "Сэтгэцийн эрүүл мэндийн өдөр"-ийг энэ жил улсын хэмжээнд “Сэтгэцийн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дэлхийн нийтийн тэргүүлэх чиглэл болгоцгооё” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.Энэхүү өдрийг тохиолдуулан Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгээр “Хүчирхийллийн хохирогч болон хүчирхийлэл үйлдэгчдэд сэтгэл заслын тусламж үйлчилгээ үзүүлэх арга техник” сэдэвт сургалтыг энэ сарын 10-11-ны өдрүүдэд зохион байгуулж ба 10/11/2022
Admin 10/6/2022 Photo, Design 5 Ховд аймгийн эмч нар судсан дотуурх мэс заслын оношилгоо, эмчилгээг орон нутагтаа хийж эхэллээ Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төв (БОЭТ)-д Эрүүл Мэндийн Яамны хөрөнгө оруулалтаар Ангиографийн оношилгоо эмчилгээний иж бүрэн аппаратыг 2022 оны 06 сард суурилуулсан. Тэгвэл үүний тусламжтайгаар энэ оны 10-р сарын 04 ны өдөр "ЗҮРХНИЙ ЦОЧМОГ ШИГДЭЭС" оноштой өвчтөнд судсан дотуурх анхны мэс заслыг амжилттай хийсэн байна. Тодруулбал, 70 настай иргэн Б.М-д мэс засал хийж зүрхний баруун титмийн артерийн III сегментийн 95 хувийн бөглөрөлтийг сэтгүүрдэж баллон тэлэлт хийн, стент 10/6/2022
Admin 9/26/2022 Photo, Design 5 “Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэй эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэх нь” сургалт боллоо АИФО (Associazine italiana Amici Di Raoul Follereau) байгууллага нь ДЭМБ-ын дэмжлэгээр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэй эрүүл мэндийн үйлчилгээ” багц гарын авлагыг орон нутагт суурьшуулах туршилтын төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү төсөлд 8 аймаг, 4 дүүрэг хамрагдаж байгаагийн нэг нь Ховд аймаг. Туршилтын төслийг орон нутагт нутагшуулах зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар хамтран БОЭТ, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нарын удирдлагуудыг оролцуулан 9/26/2022