Admin 10/31/2019 Photo, Design 5 Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өргөтгөсөн хуралдаан Эрүүл мэндийн газарт боллоо Ховд аймгийн ИТХ-ын 2019 оны ажлын төлөвлөгөөнд аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн өдөр, Тэргүүлэгчдийн хуралдааныг орон нутгийн албан байгууллага дээр хийж, тухайн салбарын асуудлыг газар дээр нь хэлэлцэж шийдвэрлэхээр тусгасан байдаг. Иймээс Ховд аймгийн ИТХ-ын 2019 оны ажлын төлөвлөгөөний дагуу аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өргөтгөсөн хуралдааныг 10 дугаар сарын 31-ний өдөр Эрүүл мэндийн газарт зохион байгууллаа. Хуралдааны хүрээнд орон нутгийн Эрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй аймгийн дэд хө 10/31/2019
Admin 10/19/2019 Photo, Design 5 Давсны хэрэглээг бууруулахад төр, хувийн хэвшлийнхэн хамтран ажиллана ДЭМБ-аас гаргасан судалгаагаар нэг хүнд ногдох давсны зохистой хэрэглээг хоногт 5 гр байна гэж тогтоосон байдаг. Харин Ховд, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Завхан аймгуудын иргэдийн хувьд хоногтоо 15 гр давс хэрэглэж байгаа нь иргэдийн дунд зонхилж буй зүрх судас, чихрийн шижин, даралт ихсэх зэрэг өвчлөлийн голлох шалтгаан болдог байна.Тиймээс Монгол Улсын Эрүүл мэндийн яамны харьяа Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс НҮБ-ийн ДЭМБ, ХХААБ, Ховд аймгийн ЗДТГ-тай хамтран “Баруун бүсийн хүн амын да 10/19/2019
Admin 10/18/2019 Photo, Design 5 БОЭТ-д иж бүрэн тоноглосон, яаралтай тусламжийн авто машиныг гардуулав Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч, Академич Н. Баасанжав, “Ач” Анагаах ухааны Их сургуулийн захирал, доктор, профессор Б.Батболд нарын урилгаар БНСУ-ын SCL группын ерөнхийлөгч И Кён Рюүл тэргүүтэй тус группын охин компаниудын захирал, төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг энэ сарын 17-19-ний өдрүүдэд Ховд аймгийн БОЭТ-д ажиллаж байна. Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өнөөдөр /2019.10.18/ аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг даргын орлогч Ч.Уранчимэг нар салбарын байгууллагуудын у 10/18/2019
Admin 10/17/2019 Photo, Design 5 Ховд аймгийн ХХҮГ-аас санаачлан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн олон талт үйлчилгээ үзүүлж байна Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний дагуу “Ахмад чөлөөт эмч нар” ТББ-тай хамтран ахмад настанд зориулсан “Өдрийн үйлчилгээ” үзүүлж байна. Мөн олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ үзүүлэх эрх авсан “Ачлалт наран хайрхан ивээл” эмнэлэгтэй хамтран ажилласнаар зорилтот бүлгийн хөгжлийн бэрхшээлтэй 20 хүүхэд, 20 иргэнийг үнэ төлбөргүй сэргээн засах 10 хоногийн үйлчилгээнд хамруулж байна. ВИДЕО: 10/17/2019
Admin 10/4/2019 Photo, Design 5 “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үнэлэх төсөл”-ийг Ховд аймагт хэрхэн хэрэгжүүлж байна вэ. ДЭМБ-аас гаргасан Эрүүл мэндийн бүх нийтийн хамралтын өдөрт зориулсан илтгэлд: “...эрүүл мэндийн талаарх дэлхийн чиг хандлагыг харвал бүх иргэдээ чанартай үйлчилгээнд бүрэн хамруулахад хувийн төлбөр биш харин төрийн санхүүжилт хэрэгтэй учраас эрүүл мэндэд зарах улсын зардал, хөрөнгө оруулалт улам нэмэгдэж байна. Тухайлбал, бага, дунд орлоготой орнуудад эрүүл мэндийн зардал өнгөрсөн жилүүдэд жилд дунджаар 6%, өндөр орлоготой орнуудад 4% өсчээ. Хөгжиж байгаа орнуудад ийнхүү төрөөс эрүүл мэндэд зар 10/4/2019
Admin 9/25/2019 Photo, Design 5 "Элэг бүтэн Ховд" хөтөлбөр хэрэгжсэнээр элэгний өвчлөлийг эрт илрүүлнэ УИХ-ын гишүүн С.Бямбацогт санаачлан Эрүүл мэндийн яам, Онон сангийн дэмжлэгээр Элэг бүтэн Ховд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо. Хөтөлбөрийн хүрээнд нэг сарын аян өрнүүлэх юм. Элгэн халуун нутагтаа эрүүл энх амьдарцгаая уриатай элэгний В,С вирусын эрт илрүүлэг, вирус тоолох нэг сарын аян Ховд аймгийн Манхан сумаас эхэллээ. Ховд аймгийн хөдөөгийн 16 сумын иргэд аймгийн төв оролгүйгээр сумандаа элэгний В,С вирусын шинжилгээ өгөхөөс гадна вирусаа тоолуулах, вакцинжуулалт, эмчилгээнд хамрагдах боло 9/25/2019
Admin 9/20/2019 Photo, Design 5 “Геронтологи, гериатрийн үндсэн ойлголт, орчин үеийн оношилгоо, эмчилгээний чиг хандлага” сэдэвт үйл ажиллагаа Ховд аймагт боллоо Монгол Улсын Засгийн Газрын мөрийн хөтөлбөр, “Монгол Улсын хүн амын насжилтын асуудлаарх үндэсний стратеги”, “Эрүүл насжилт, настны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Геронтологийн үндэсний төвөөс настанд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эрүүл насжилтыг дэмжих, ахмад настны амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Үүнтэй холбогдуулан Геронтологийн үндэсний төв, Ховд аймгийн Эрүүл мэндийн газа 9/20/2019
Admin 9/12/2019 Photo, Design 5 Олон улсын Y`S men клубын Ховд салбарын нээлт боллоо "Олон улсын "Y`S men" клубын зүгээс “Y`S men олон улсын корейн бүс нутаг Ховд салбар”-ыг байгууллаа. "Y`S men" клубын Ховд салбарын нээлтэд БНСУ-ын төлөөлөгчид болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын удирдлага, холбогдох мэргэжилтнүүд оролцсон бөгөөд шинэ салбарын захирал, гишүүдийн тангараг өргөх ёслолоор үргэлжлэв. "Y`S men" олон улсын Корейн бүс нутаг Ховд салбарын захирлаар Ховд аймгийн хөгжлийн төлөө сангийн тэргүүн Ш.Адьшаа томилогдсон ба есөн тэрг 9/12/2019
Admin 9/12/2019 Photo, Design 5 Сахуу, Татран өвчний эсрэг вакцинд 3400 хүүхэд хамрагдана Дархлаажуулалтын тухай хуульд заасны дагуу заавал хийх шаардлагатай дархлаажуулалтын сэргийлэх тарилга бол Сахуу, Татран өвчний эсрэг вакцин юм. Тус вакциныг есдүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн 7, 15 настай хүүхдэд хийж байна. Энэ удаа Ховд аймгийн хэмжээнд 3400 хүүхэд сахуу, татран өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд үнэ төлбөргүй хамрагдах юм. Анхан шатны сум, өрхийн эрүүл мэндийн байгууллага болон ерөнхий боловсролын сургууль дээр нэгдсэн журмаар дархлаажуулалтын сэргийлэх тар 9/12/2019
Admin 9/10/2019 Photo, Design 5 2019 оны 9 сарын 2 дахь долоо хоногт 7, 15 настай хүүхдэд Сахуу, Татран өвчний эсрэг вакцин хийнэ Дархлаажуулалтын тухай хуульд заасны дагуу заавал хийх дархлаажуулалтын сэргийлэх тарилга болох Сахуу, Татран өвчний эсрэг вакциныг 7, 15 настай хүүхдэд 2019 оны 9 сарын 2 дахь долоо хоногт эхлэн хийхээр боллоо. Иймд эцэг, эхчүүд хүүхдээ харьяа анхан шатны эрүүл мэндийн байгууллага дээрээ вакциндаа хамруулаарай. Жич: Ерөнхий боловсролын сургуульд сурч байгаа сурагчдыг нэгдсэн журмаар вакцинд хамруулна. 9/10/2019