Эрүүл мэнд

ТОДРУУЛГА: Эрүүл мэндийн газраас авч хэрэгжүүлсэн зарим ажил, арга хэмжээний талаар...

Шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор Ховд аймгийн Эрүүл мэндийн газраас авч хэрэгжүүлсэн цаг үеийн зарим ажил, арга хэмжээний талаар холбогдох удирдлага, мэргэжилтнүүдээс тодрууллаа. Ховд аймгийн Эрүүл мэндийн газар нь шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах зөвлөмж мэдээллийг иргэдэд тогтмол хүргэн ажиллаж буй. Үүнээс гадна мэргэжлийн байгууллагуудтай уялдаа холбоотой ажиллаж байна.   ВИДЕО:
1/31/2020

Томуугийн өвчлөл нэмэгдэж байна

Томуу, томуу төст өвчний талаар Ховд аймгийн Эрүүл мэндийн газраас тодруулав. Энэ оны нэгдүгээр сарын 20-26-ны өдөр буюу 7 хоногийн нэгдсэн мэдээгээр Ховд аймгийн хэмжээнд амбулаториор 6712 хүн үйлчлүүлсэн. Үүний 811 тохиолдол нь томуу, томуу төст өвчин гэж оношлогджээ. Үүнээс 84 иргэн амьсгалын замын хүнд халдвараар өвчилсөн байна. Түргэн тусламжийн 253 дуудлага ирсэн. Үүний 70 нь томуу, томуу төст өвчний дуудлага байсан аж. Амбулаторийн нийт үзлэгийн 12.08 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж
1/28/2020

Ховд аймаг дахь БОЭТ нь коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө гарган ажиллаж байна

Ховд аймаг дахь БОЭТ нь шинэ төрлийн коронавирусын халдварын болзошгүй эрсдэлээс сэргийлэх, бэлэн байдлыг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаж, эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангахад анхааран ажиллаж байна. Энэ талаар Ховд аймаг дахь БОЭТ-ийн захирал П.Улаанхүүгээс тодрууллаа.ВИДЕО:
1/27/2020

Аймгийн ЭМГ-аас шинэ төрлийн коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүллээ

Шинэ төрлийн коронавирусын  халдварын нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мягмарсүрэн Өрхийн Эрүүл мэндийн төвийн эмч нар, Эмийн сангийн эрхлэгч, эмзүйчид болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын холбогдох эмч мэргэжилтнүүдтэй уулзалт хийлээ. Уулзалтын хүрээнд шинэ төрлийн коронавирусын  халдварын болзошгүй эрсдэлээс сэргийлэх, бэлэн байдлыг хангах талаар хэд хэдэн үүрэг чиглэл өгөв. Тухайлбал, эрүүл мэндийн байгууллагууд ариутгал халдва
1/27/2020

ЭХ СУРВАЛЖ: Ховд аймагт коронавирусын халдвар бүртгэгдээгүй

Сүүлийн үед олны анхаарлыг татаж буй гол асуудал бол шинэ төрлийн коронавирусийн халдвар. Үүнтэй холбогдуулан Ховд аймагт энэ төрлийн өвчлөл гарсан гэх албан бус мэдээлэл цахим орчинд тархаад байна. Тэр бүү хэл уг халдвараар өвчилсөн хүн амиа алджээ ч гэх худал ташаа цуурхал иргэдийн дунд ам дамжин яригдах боллоо. Тиймээс Ховд аймаг дахь БОЭТ-ийн захирал П.Улаанхүүгээс албан ёсны мэдээллийг авч хүргэж байна. Тэрбээр Монгол улс, төдийгүй Ховд аймгийн хэмжээнд шинэ төрлийн коронавирусын
1/27/2020

БОЭТ-ийн хүүхдийн тасгийн амбулаторын нийт үзлэгийн 80 орчим хувийг амьсгалын замын халдварт өвчин эзэлж байна

Томуу, томуу төст өвчин нэмэгдсэнтэй холбогдуулан Ховд аймгийн БОЭТ-ийн Хүүхдийн тасгийн үйл ажиллагаа ямар байгаа талаар тус тасгийн эрхлэгч, эмч Д.Бямбаагаас тодрууллаа. Одоогийн байдлаар Хүүхдийн тасгийн нийт үзлэгийн 80 орчим хувийг амьсгалын замын халдварт өвчин, томуу томуу төст өвчлөл эзэлж байгаа юм. Тус тасаг дөрвөн эмчтэй. Өдөрт 80-100 орчим хүүхдэд үзлэг хийж байгаа бөгөөд тус тасагт одоогоор 40 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.  ВИДЕО:
1/15/2020

Томуугаар өвчлөгсдийн 88.6 хувийг 0-15 насны хүүхэд эзэлж байна

Томуу, томуу төст өвчний долоон хоногийн тандалтын мэдээллийг Ховд аймгийн Эрүүл мэндийн газраас тодрууллаа. Ховд аймгийн Эрүүл мэндийн салбарт 23 байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Тус байгууллагуудын нэгдсэн мэдээгээр 12 дугаар сарын 30-ны өдрөөс 1 дүгээр сарын 6-ны өдөр хүртэлх хугацаанд амбулаторийн нийт үзлэгээр 4135 хүн үйлчлүүлсэн аж. Үүнээс томуу, томуу төст өвчинтэй 627 иргэн байгаа нь өмнөх 7 хоногоос 23 тохиолдлоор нэмэгдсэн байна. Үүнд амьсгалын замын хүндрэлээр хүндэрсэн 72 тох
1/9/2020

БНХАУ-д бүртгэгдсэн шалтгаан нь тодорхойгүй уушгины хатгалгаа өвчнөөс сэрэмжлүүлж байна

Ховд аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ оны 1 дүгээр сарын 05-ны өдөр БНХАУ-ын Хубэй мужийн Үхань хотод "Шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа" өвчнөөр 44 хүн өвчилж, 11 хүний биеийн байдал хүнд байгаа талаар  мэдээлсэн байна. Дээрх өвчтнүүдэд өндөр халуурах, амьсгал давчдах зэрэг шинж тэмдэг илэрсэн бөгөөд мал амьтны гаралтай бүтээгдэхүүн зардаг захад ажилладаг хүмүүс байна. Одоогоор өвчний шалтгаан, эх уурхай, дамжих зам тодорхой бус байн
1/9/2020
Ховдын мэдээ