Эрүүл мэнд

Тодруулга: Сүрьеэ өвчний талаар...

Жил бүрийн гуравдугаар сарын 24-ний өдрийг дэлхий нийтээр “Сүрьеэтэй тэмцэх өдөр” болгон тэмдэглэдэг.Ховд аймагт жилд 50-60 хүн сүрьеэ өвчинтэй гэж оношлогдож байгаа нь улсын дунджаас хоёр дахин бага үзүүлэлт аж.Өнгөрсөн 2019 онд Ховд аймгийн хэмжээнд сүрьеэ өвчний  56 тохиолдол бүртгэгдсэн. Тэгвэл энэ оны эхний гурван сарын байдлаар нийт 20 хүн сүрьеэ өвчинтэй гэж оношлогдож, эмчлүүлж байна. Сүрьеэ өвчнийг эрт илрүүлсэн тохиолдолд бүрэн эмчлэх боломжтой. Тиймээс иргэд сүрьеэ өвчний эсрэг в
3/24/2020

Ховд аймгийн 5 сумын эмнэлэг "Алсын зайн оношилгоо"-ны тоног төхөөрөмж ашиглаж байна

Ховд аймаг 2019 онд Бельги Монголын Засгийн газрын "Баруун бүсийн оношилгоо эмчилгээний төвийг бэхжүүлэх төсөл"-ийн хүрээнд Булган, Мөст, Мөнхайрхан, Дуут, Дөргөн сумын эмнэлэгт "Алсын зайн оношилгоо"-ны тоног төхөөрөмжийг суурилуулсан байна. Ингэснээр алслагдсан сум, багийн ард иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг ойртуулж, аймаг, нийслэлийн лавлагаа эмнэлэгүүдтэй шууд холбогдон ажиллах нөхцөл бүрджээ. УБ хотоос 1700 км, аймгийн төвөөсөө 380 км алслагдсан, 10 мянга гаруй хүн а
3/15/2020

БОЭТ-ийн эмч нар "ТАНГАРАГ" өргөв

Дэлхийн 100 гаруй улс оронд тархаж "ЦАР ТАХАЛ"-ын хэмжээнд хүрсэн "COVID-19" вирусний анхны тохиолдол Монгол улсад бүртгэгдсэн. Монгол улсын Онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах бүх талын арга хэмжээг авч ажиллаж байна. Ард иргэдээ аюулт өвчнөөс хамгаалах, тэдний эрүүл мэндийн төлөө ажиллахаа илэрхийлж БОЭТ-ийн эмч нар "ТАНГАРАГ" өргөжээ. ВИДЕО:
3/14/2020

Аймгийн төв талбай болон БОЭТ-ийн гадна талбайд ариутгал халдваргүйтгэл хийлээ

Шинэ төрлийн коронавирусний халдвар болон бусад халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Ховд аймгийн “Шуурхай штаб”-аас байгууллага бүр гадна орчныхоо 50 метр талбайд тогтмол цэвэрлэгээ хийх, мэргэжлийн байгууллагаар ариутгал халдваргүйтгэл хийлгэх тухай үүрэг чиглэл өгсөн. Үүнтэй холбогдуулан гуравдугаар сарын 13-ны өдөр аймгийн ЗДТГ-ын Нийтлэг үйлчилгээний алба, Хот тохижилтын газар, БОЭТ-ийн ажилтнууд хамтран нийтийн эзэмшлийн талбайд их цэвэрлэгээ хийсэн юм. Үүний дараа аймгийн Эрүүл
3/13/2020

Аж ахуйн нэгж, албан байгууллагын анхааралд...

Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын санаачлагаар “Ачит-алтан хундага”, “Вансэмбэрүү”, “Ховд Монос” эмийн сангууд нийгмийн хариуцлагын хүрээнд 2020 оны 3 дугаар сарын турш аж ахуйн нэгж, албан байгууллагуудын өрөө тасалгаанд эмнэлгийн түвшинд хэрэглэдэг “НЯН УСТГАХ ГЭРЭЛ”-ийг үнэ төлбөргүй зөөвөрлөн ажиллуулж, ариутгал халдваргүйжүүлэлт хийж байна. Иймд  аймгийн Эрүүл мэндийн газрын 70432526 утсаар холбогдон захиалгаа өгнө үү.COVID-19 халдварын тархалтаас хамтдаа сэргийлцгээе!!!    &
3/12/2020

Аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэгээр ахлуулсан Шуурхай штабын ажлын хэсэг БОЭТ-д ажиллав

Ховд аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэгээр ахлуулсан Шуурхай штабын ажлын хэсэг  Бүсийн оношилгоо эмчилгээний төв \БОЭТ\-д ажиллалаа. Энэ үеэр БОЭТ-ийн  коронавирусний халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэгжүүлж буй ажил, бэлтгэл бэлэн байдалтай танилцаж, тулгамдаж буй асуудлыг сонссон юм.БОЭТ-ийн ээлжийн сувилагч нар  өдөр бүр үйлчлүүлэгчдийн халууныг үзэж, регистер, утасны дугаарыг тэмдэглэн бүртгэлжүүлж байна. Түүнчлэн коронавирусний халдварын бо
3/12/2020

Томуугийн өвчлөл өмнөх долоо хоногоос 4.2 хувь буурчээ

Томуу, томуу төст өвчний талаар Ховд аймгийн Эрүүл мэндийн газраас тодруулав.  Энэ сарын 02-08-ны өдөр буюу 7 хоногийн нэгдсэн мэдээгээр Ховд аймгийн хэмжээнд амбулаториор 6925 хүн үйлчлүүлсэн. Үүний 300 тохиолдол нь томуу, томуу төст өвчин гэж оношлогджээ. Үүнээс 54 иргэн амьсгалын замын хүнд халдвараар өвчилсөн байна. Түргэн тусламжийн 188 дуудлага ирсэн. Үүний 26 нь томуу, томуу төст өвчний дуудлага байсан аж. Амбулаторийн нийт үзлэгийн 4.3 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна
3/12/2020

Ховд аймгийн 1998 оны төгсөгчид коронатай тэмцэхэд 6 сая төгрөгийн хандив өглөө

Дэлхий нийтийг айдас түгшүүрт автуулж буй Covid19 буюу шинэ төрлийн коронавирусийн халдвар тархах эрсдэлтэй энэ цаг үед найман настай балчраас 80 настай буурай хүртэл төр, засгаас гаргасан уриалгыг дэмжиж хандив өргөсөөр байна.Ховд аймгийн болон сумдын ЕБС-иудын 1998 оны төгсөгчид хөнөөлт тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд сайн дураар, сайхан сэтгэлээр туслахаар шийджээ. Ингэхдээ хамгийн хүнд нөхцөлд, тэргүүн эгнээнд ажиллаж буй алба хаагч нарын аюулгүй байдлыг хангах, эрсдэлийн үеийн ча
3/11/2020

Зоонозын өвчин судлалын төв нийт 18,122мкв талбайд ариутгал халдваргүйтгэл хийсэн байна

”КОВИД-19”-ийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төв ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохих журмын дагуу хийж байна. Тухайлбал, 01-р сарын 31-ээс эхлэн 7 хоног бүрийн Бямба гарагт Ховд нисэх онгоцны буудалд ариутгал хийж байгаа бол 2-р сарын 17-ны өдрөөс эхлэн Улаанбаатар Ховд чиглэлийн нийт 23 автобусанд ариутгалын ажлыг хийсэн байна. Мэргэжлийн байгууллагын хувьд нэг сарын ариутгал, халдваргүйтгэлийн бодисны нөөцтэй байх ёстой. Гэтэл өвчлөлийн и
3/3/2020

COVID-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж бүхий 1200 ширхэг ном хэвлүүлжээ

Аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Б.Дүгэржавын санаачлагаар Эрүүл мэндийн газраас шинэ төрлийн коронавирус буюу COVID-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж бүхий бүх насныханд зориулсан зурагт номын эхийг бэлтгэсэн. Тэгвэл аймгийн ЭМГ, ГБХЗХГ, ЗӨСТөв хамтран тус номыг 1200 ширхэг хэвлүүлжээ. Өнөөдөр COVID-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах “Шуурхай ажлын хэсэг”-ийн ахлагч Ч.Уранчимэг, ЭМГ-ын дарга Ч.Мягмарсүрэн нар Жаргалант сумын Ерөнхий боловсролын 7
2/21/2020
Ховдын мэдээ