Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төв CRRT буюу бөөр тасралтгүй орлуулах эмчилгээний аппараттай боллоо

May be an image of one or more people, hospital and text

Бөөр тасралтгүй орлуулах эмчилгээ (Continuous Renal Replacement Therapy /CRRT) -ний зориулалт бүхий аппаратыг "Их шүүдэргэнэ импорт" ХХК-иас БОЭТ-ийн Мэдээгүйжүүлэг, Эрчимт эмчилгээний тасагт хандивласан байна. 

50.0 сая төгрөгийн үнэ бүхий Prismafelex аппаратыг суурилуулснаар бүх төрлийн хүнд хордлого, ацидоз, үжил, үжлийн болон бусад шок, бөөрний дутагдалтай хавсарсан олон эмгэгтэй өвчнүүдийн үед хэрэглэхэд нэн үр дүнтэй гэдгийг эмч, мэргэжилтнүүд хэлж байна. Мөн ашиглахад мэргэжлийн ур чадвар шаарддаг, сүүлийн үед эрчимтэй хөгжиж байгаа эмчилгээний аппарат учраас хандивлагч компанийн инженер техникчид угсарч улмаар хэрхэн ажиллуулах зааварчилгааны сургалт зохион байгуулан хүлээлгэн өгчээ. 

May be an image of hospital and text

Одоо БОЭТ-ийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасгийн эмч, нарийн мэргэжлийн эмч нар, сувилагч, техникч зэрэг багийн бүрэлдэхүүнийг эмнэл зүйн сургалтад хамруулсны дараагаар эмчилгээнд нэвтрүүлэхээр бэлтгэл хангаж байна. 

"Их шүүдэргэнэ импорт" ХХК нь АНУ-ын Бакстер фирмийн албан ёсны төлөөлөгч бөгөөд Бөөр тасралтгүй орлуулах буюу CRRT аппаратыг оруулж ирдэг байна. Одоогийн байдлаар УНТЭ, УХТЭ, УГТЭ, ЭХЭМҮТ, ХСҮТ, ХӨСҮТ, Монгол-Японы хамтарсан Анагаахын сургуулийн эмнэлэг, Интермед эмнэлэг, Төв аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд суурилуулжээ.

May be an image of one or more people, hospital and text



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ