Эрүүл мэнд

Бага насны хүүхдүүдийн дунд томуугийн өвчлөл их байна

Ховд аймагт томуу томуу төст өвчин идэвхжилийн үедээ буюу өвчлөл нэмэгдэж байна. Аймгийн хэмжээнд амбулаторийн нийт үзлэгийн 7.85 %-ийг томуугийн үзлэг эзэлж байгаа юм.  Өөрөөр хэлбэл, аймгийн хэмжээнд сүүлийн 7 хоногт амбулаториор 9211 хүн үйлчлүүлснээс 723 нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна. Үүний 50 гаруй хувь нь буюу 449 нь 0-4 насны хүүхэд байна. Тухайлбал, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Хүүхдийн клиникт одоогийн байдлаар 50 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагийн
11/7/2022

БОЭТ, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд компьютер олголоо

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт Бүсийн оношилгоо эмчилгээний төв, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн тусламж үйлчилгээнд зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмж, комьпютероор хангана гэж тусгасан. Энэхүү зорилтыг хангах зорилгоор холбогдох яам, Олон улсын байгууллагуудад санал хүргүүлсэн. Ингэснээр энэ онд Эрүүл мэндийн яамнаас 182.8 сая төгрөгийн өртөг бүхий 93 ширхэг суурин комьпютерыг  15 сумын эрүүл мэндийн төвд тус бүр 3 нийт 45, БОЭТ-д 30, Булган сумын Нэгдсэн эмнэл
10/27/2022

“Хүчирхийллийн хохирогч болон хүчирхийлэл үйлдэгчдэд сэтгэл заслын тусламж үйлчилгээ үзүүлэх арга техник” сэдэвт сургалт болж байна

Жил бүрийн 10-р сарын 10-ны өдөр тохиодог "Сэтгэцийн эрүүл мэндийн өдөр"-ийг энэ жил улсын хэмжээнд “Сэтгэцийн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дэлхийн нийтийн тэргүүлэх чиглэл болгоцгооё” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.Энэхүү өдрийг тохиолдуулан Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгээр “Хүчирхийллийн хохирогч болон хүчирхийлэл үйлдэгчдэд сэтгэл заслын тусламж үйлчилгээ үзүүлэх арга техник” сэдэвт сургалтыг энэ сарын 10-11-ны өдрүүдэд зохион байгуулж ба
10/11/2022

Ховд аймгийн эмч нар судсан дотуурх мэс заслын оношилгоо, эмчилгээг орон нутагтаа хийж эхэллээ

Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төв (БОЭТ)-д Эрүүл Мэндийн Яамны хөрөнгө оруулалтаар Ангиографийн оношилгоо эмчилгээний иж бүрэн аппаратыг 2022 оны 06 сард суурилуулсан.   Тэгвэл үүний тусламжтайгаар энэ оны 10-р сарын 04 ны өдөр "ЗҮРХНИЙ ЦОЧМОГ ШИГДЭЭС" оноштой өвчтөнд судсан дотуурх анхны мэс заслыг амжилттай хийсэн байна. Тодруулбал, 70 настай иргэн Б.М-д мэс засал хийж зүрхний баруун титмийн артерийн III сегментийн 95 хувийн бөглөрөлтийг сэтгүүрдэж баллон тэлэлт хийн, стент
10/6/2022

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэй эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэх нь” сургалт боллоо

АИФО (Associazine italiana Amici Di Raoul Follereau) байгууллага нь ДЭМБ-ын дэмжлэгээр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэй эрүүл мэндийн үйлчилгээ” багц гарын авлагыг орон нутагт суурьшуулах туршилтын төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү төсөлд 8 аймаг, 4 дүүрэг хамрагдаж байгаагийн нэг нь Ховд аймаг. Туршилтын төслийг орон нутагт нутагшуулах зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар хамтран БОЭТ, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нарын удирдлагуудыг оролцуулан
9/26/2022

"Гэрийн эмийн сангаа цэгцэлье" өдөрлөг болов

Эрүүл мэндийн байгууллагуудаас гаргасан судалгаагаар эмийн зохисгүй хэрэглээ нь иргэдийн амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулах, сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай. Гэтэл иргэд эмийг эмчийн заавар, жоргүйгээр дур мэдэн их хэмжээгээр хэрэглэх, зориулалтын бус газар, орчин нөхцөлд удаан хугацаанд хадгалах тохиолдол байсаар байна. Иймээс иргэд, үйлчлүүлэгчдийн дунд эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, антибиотик эмийг дур мэдэн хэрэглэхийг зогсоох, эмийн гаралтай хог хаягдлын талаар мэдлэг олгох зори
9/23/2022

“Эмчилгээний хоол үйлдвэрлэлийн чанарыг сайжруулахад хүнсний ногоог хэрхэн ашиглах нь” сургалт боллоо

Өвчтөнд эмийн эмчилгээнээс гадна эмчилгээний хооллолт чухал байдаг.  Иймээс аймгийн Эрүүл мэндийн газраас БОЭТ, СЭМТ, Ховд аймаг дахь тогооч нарын холбоотой хамтран эрүүл мэндийн байгууллагуудын хоолны чанар болон хоол үйлдвэрлэлийн тогооч нарын мэдлэг ур чадварыг сайжруулах зорилгоор “Эмчилгээний хоол үйлдвэрлэлийн чанарыг сайжруулахад хүнсний ногоог хэрхэн ашиглах нь” сэдэвт сургалт, өдөрлөгийг  өнөөдөр /2022.09.23/ зохион байгууллаа. Сургалтад хөдөөгийн 16 сумын эрүүл мэндийн т
9/23/2022

Тарваган тахлын халдвар авсан байж болзошгүй иргэн С "ТУСГААРЛАХ БАЙР"-нд насбаржээ

Жаргалант сумын Тахилт багт оршин суух иргэн Т нь энэ сарын 15-ны өдөр Мөст сумын Хужирт багийн нутаг “ТҮЙМЭРТ” гэх газар хүүхдүүдийн хамт олон тооны тарвага агнажээ. Нэг тарвагыг нь өвчиж чанаж идсэн байна. Энэ хооронд Т-ийн хүү С-ийн бие өвдөж өндөр халуурсны улмаас замын унаад дайгдан 9 дүгээр сарын 16-ны өдөр Жаргалант суманд иржээ. Ирсэн даруйдаа Бугат өрхийн эрүүл мэндийн төвд хандан хордлого тайлах шингэн хийлгэсэн байна. Гэвч халуун буурч, биеийн байдал нь сайжраагүй учраас өнөөдөр /2022
9/17/2022

Нэг л мэдэхэд цусны даралт ихэсдэг болчихсон

Урт цагаан коридорын зүүн талын модон сандал дээр үсээ хусуулаад дөнгөж ургаж байгаа бололтой халимаг үстэй дөч гаруй насны эмэгтэй сууна. Тэрээр өрөөсөн гараараа мэдээгүй болсон нөгөө гараа байн байн базална. Нэг л өдөр мэдээ орно гэж итгэдэг үү эсвэл яагаад би ийм болчихсон юм бол доо гэж дотроо шаналдаг байх. Энэ бүсгүй одоогоос дөрвөн жилийн өмнө тархиндаа цус харвасан юм. Анх цусны даралт нь 160 гардаг байхад л өөрөө дур мэдэж сувилагч эгч дээрээ очиж даралт буулгах тариа хийлгэдэг байсан.
9/7/2022

Баруун бүсийн оншилгоо, эмчилгээний төвийн эмийн худалдан авалт

Таранспаренси интернэшнл ТББ-ын захиалгаар "Ховд толь сонин" ТББ-ын хэрэгжүүлж буй "Эмийн худалдан авалтын судалгаа" төслийн хүрээнд Ховд аймаг дахь баруун бүсийн БОЭТ-ийн 2021 болон 2022 оны эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж оншлууруудын худалдан авалт, тендер, мөн хөрөнгө оруулалтын нийтлэг үзүүлэлтүүд, түүнчлэн шилэн данс хөтлөлтөнд хийсэн судалгааны үр дүнг инфографикаар толилуулж байна. 
9/2/2022
Ховдын мэдээ