ХОВД АЙМАГ:Анх удаа дурангаар бөөр авах мэс засал амжилттай хийжээ

May be an image of 6 people, hospital and text


Ховд аймаг дахь Бүсийн Оношилгоо Эмчилгээний төвийн Мэс заслын эмч нар УНТЭ-ийн Урологи-Андрологийн төвийн эмч нар, Бөөр шилжүүлэн суулгах багийн гишүүн, Анагаах ухааны магистр, Тэргүүлэх зэргийн эмч Г.Ганболдтой хамтран усжсан үүсгэвэртэй Бөөр хэвлийн дурангаар авах мэс заслыг амжилттай хийжээ.

БОЭТ-ийн Мэс заслын тасгийн их эмч Д.Мөнхбат Улсын клиникийн төв эмнэлэгт Урологи, бөөрний мэс заслаар мэргэжил дээшлүүлсэн байна.

3 хүн ба эмнэлэг нарын зураг байж магад


Мөн энэ үеэр түрүү булчирхай авах, шээлгүүрийн чулуу авах, хэвлийн дурангаар бөөрний уйланхай авах, давсагны хавдар авах мэс заслыг хийж нийт 20 гаруй хүнд зөвлөгөө өгч ажилласан байна гэж Ховд аймаг дахь Бүсийн оншилгоо эмчилгээний төвөөс мэдээллээ.



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ