Admin 5/11/2021 Photo, Design 5 БОЭТ-ийн Эмнэлзүйн лабораторийн тасаг нь жилдээ баруун бүсийн 100 орчим мянган хүнд лабораторийн тусламж үзүүлж байна Дэлхий нийтэд цар тахал болон тархсан Короновирусний халдвар Ховд аймагт бүртгэгдсэнтэй холбогдуулан чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагуудын олон зуун алба хаагчид уртасгасан цагаар, өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласаар ирлээ. Тэдний нэг нь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Эмнэлзүйн лабораторийн тасгийн хамт олон юм. Жил бүрийн 05 дугаар сарын 12-нд тэмдэглэн өнгөрүүлдэг "Олон улсын сувилагчдын өдөр"-ийг тохиолдуулан энэ хамт олны ажлыг сурвалжиллаа...ВИДЕО: 5/11/2021
Admin 5/11/2021 Photo, Design 5 Ховд аймгийн хэмжээнд 18-аас дээш насны иргэдийн 8.6 хувь буюу 4661 иргэн вакциндаа бүрэн хамрагдаад байна "Ковид-19"-ийн халдвараас урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажил Ховд аймагт хэвийн үргэлжилж байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш өнөөдрийн /2021.05.11/ байдлаар аймгийн хэмжээнд 18-аас дээш насны иргэдийн 40.4 хувь буюу 21944 нь 1-р тунд, 8.6 хувь буюу 4661 нь 2-р тундаа хамрагдаад байна гэж аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ. Иймд иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ баримтлан вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна. 5/11/2021
Admin 5/6/2021 Photo, Design 5 "Exclusive" брэндийг үүсгэн байгуулагч Г.Майцэцэг аймгийн Эрүүл мэндийн газарт хандив илгээжээ “Ковид-19” цар тахлын халдварын энэ цаг үед хувь хүн байгууллага, аж ахуйн нэгж, хамт олны зүгээс аймгийн Онцгой комисс, Шуурхай штаб, чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагын ажилтан, алба хаагчдад амны хаалт гар ариутгагч зэргийг хандивласаар байна. Энэ удаад "Exclusive" брэндийг үүсгэн байгуулагч Г.Майцэцэг Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын эмч, ажилтан албан хаагчдад хамгийн чухал хэрэгцээтэй байгаа нэг удаагийн хамгаалах хувцас хэрэгсэл, бээлий амны хаалт зэргийг хандивласан байна 5/6/2021
Admin 5/4/2021 Photo, Design 5 МОЭНКО ХХК-иас аймгийн Онцгой комисс, Эрүүл мэндийн газарт хандив өгөв “Ковид-19” цар тахлын халдварын энэ цаг үед хувь хүн байгууллага, аж ахуйн нэгж, хамт олны зүгээс аймгийн Онцгой комисс, Шуурхай штаб, чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагын ажилтан, алба хаагчдад амны хаалт гар ариутгагч зэргийг хандивласаар байна. Үүний үр дүнд тэргүүн эгнээ, галын шугаманд ажиллаж буй олон зуун төрийн албан хаагч өөрсдийгөө болон ард иргэдээ халдвараас хамгаалан үүрэг гүйцэтгэсээр байна.Өчигдөр /2021.05.03/ МОЭНКО ХХК-иас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд аймгийн Онцгой комисс 5/4/2021
Admin 5/3/2021 Photo, Design 5 Э.Дөлбадрал даргатай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын хамт олон Эрүүл мэндийн газарт нэг удаагийн хамгаалах хувцас хандивлалаа “Ковид-19” цар тахлын халдварын энэ цаг үед хувь хүн байгууллага, аж ахуйн нэгж, хамт олны зүгээс аймгийн Онцгой комисс, Шуурхай штаб, чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагын ажилтан, алба хаагчдад амны хаалт гар ариутгагч зэргийг хандивласаар байна. Үүний үр дүнд амны хаалт, гар ариутгагч зэргийн нөөц одоогоор хангалттай байгаа гэнэ. Харин нэг удаагийн хамгаалах хувцас хамгийн эрэлттэй бас дутагдалтай байгаа юм байна. Энэ байдалд дүгнэлт хийж Э.Дөлбадрал даргатай аймгийн Газрын харилцаа, барилг 5/3/2021
Admin 5/1/2021 Photo, Design 5 Коронавирусийн эсрэг вакцинжуулалтад Жаргалант сумын 65-аас дээш настай 1257 иргэн хамрагдана БНХАУ-аас нийлүүлж байгаа “Синофарм” компанийн гарган авсан вакцинаар Ховд аймаг хүн амаа дархлаажуулж эхлээд байгаа. Эхний удаа 5463 хүн тун вакциныг халдварын эрсдэл бүхий обьектод ажиллаж байгаа онцгой байдал, цагдаа, эрүүл мэндийн байгууллага зэрэг зорилтод байгууллагын ажилтнуудад хийсэн. Тэгвэл энэ удаад Жаргалант сумын 65-аас дээш настай ахмадуудыг "Ковид-19"-ийн халдвараас урьдчилан сэргийлэх вакцины эхний тунд хамруулах ажлыг зохион байгуулж байна. Жаргалант сумын ЗДТГ-аас ахмадуу 5/1/2021
Admin 5/1/2021 Photo, Design 5 65-аас дээш настай ахмадуудыг вакцинжуулалтад хамруулах ажил эхэллээ Ховд аймагт 65 ба түүнээс дээш настай ахмадуудыг “Ковид-19” цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх вакцины эхний тунд хамруулах ажил өнөөдөр /2021.05.01/ эхэлж байна. Зорилтод насны ахмадууд харьяа Өрхийн Эрүүл мэндийн төвөөрөө дамжуулан дараах хуваарийн дагуу вакцинжуулалтад хамрагдах юм. Тухайлбал, -Рашаант Өрхийн ЭМТ-д харьяалалтай ахмадууд 2-р сургууль, -Жаргалан Өрхийн ЭМТ-д харьяалатай ахмадууд 1-р сургууль,-Баатархайрхан Өрхийн ЭМТ-д харьяалалтай ахмадууд 7-р сургууль, - 5/1/2021
Admin 4/23/2021 Photo, Design 5 “Ариун шүд” шүдний эмнэлгээс БОЭТ-ийн хамт олонд дархлаа дэмжих бүтээгдэхүүн хүргүүллээ Ковид цар тахлын дэгдэлтийн үед ард олныхоо эрүүл энх, аюулгүй байдлын төлөө аймгийн хэмжээнд 900 гаруй төрийн алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Тэр дундаа халуун голомтод нь ажиллаж байгаа эмч эмнэлгийн ажилтан мэргэжил нэгт нөхдөдөө сэтгэлийн дэм, урам зориг өгөх нь энэ хүнд цаг үеийг хамтдаа даван туулахад ихээхэн дэм болох учиртай.Ард иргэд байгууллага хамт олон мэргэжлийн байгууллага, ажилтан албан хаагчдад баярласан талархсан сэтгэлээ илэрхийлэхийн ялдамд чин сэтгэлийн тусламж ханд 4/23/2021
Admin 4/16/2021 Photo, Design 5 Мал төллөлт улсын хэмжээнд 46 хувьтай явагдаж байна Өнөөдрийн байдлаар (2021 оны 4-р сарын 16) төллөвөл зохих 24 сая эх малын 11.1 сая буюу 46.1 хувь нь төллөөд байна. Мал төллөлтийг бүсээр авч үзвэл, баруун бүсэд 61.8, хангайн бүсэд 44.9, төвийн бүсэд 43.6, зүүн бүсэд 34.3 хувьтай үргэлжилж байна.Улсын хэмжээнд 11.1 сая төл хүлээн авч, 10.9 сая төл бойжиж, бойжилт 97.7 хувьтай байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ижил түвшин юм.Эх сурвалж: ХХААХҮЯам 4/16/2021
Admin 4/7/2021 Photo, Design 5 БОЭТ-ийн вируслогийн салбар лаборатори 24 цагийн хугацаанд 875 сорьцод PCR шинжилгээ хийжээ Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 04 дүгээр сарын 06-ны 08:00 цагаас 04 дүгээр сарын 07-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 875 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Халдварын тохиолдол 6-аар нэмэгдэж 91 болсон байна. Тодруулбал, Халдвартын тасгийн Тусгаарлах эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 1 дүгээр хавьтлын буюу ажиглалтад авсан иргэдээс илэрсэн байна. Шинээр ямар нэгэн голомт гараагүй гэж албаны эх сурвалж мэдээллээ.БОЭТ-өөс өгсө 4/7/2021