Эрүүл мэнд

Коронавирусийн эсрэг вакцинжуулалтад Жаргалант сумын 65-аас дээш настай 1257 иргэн хамрагдана

БНХАУ-аас нийлүүлж байгаа “Синофарм” компанийн гарган авсан вакцинаар Ховд аймаг хүн амаа дархлаажуулж эхлээд байгаа. Эхний удаа 5463 хүн тун вакциныг халдварын эрсдэл бүхий обьектод ажиллаж байгаа  онцгой байдал, цагдаа, эрүүл мэндийн байгууллага зэрэг зорилтод байгууллагын ажилтнуудад хийсэн. Тэгвэл энэ удаад Жаргалант сумын 65-аас дээш настай ахмадуудыг "Ковид-19"-ийн халдвараас урьдчилан сэргийлэх вакцины эхний тунд хамруулах ажлыг зохион байгуулж байна. Жаргалант сумын ЗДТГ-аас ахмадуу
5/1/2021

65-аас дээш настай ахмадуудыг вакцинжуулалтад хамруулах ажил эхэллээ

Ховд аймагт 65 ба түүнээс дээш настай ахмадуудыг “Ковид-19” цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх вакцины эхний тунд хамруулах ажил өнөөдөр /2021.05.01/ эхэлж байна. Зорилтод насны ахмадууд харьяа Өрхийн Эрүүл мэндийн төвөөрөө дамжуулан дараах хуваарийн дагуу вакцинжуулалтад хамрагдах юм. Тухайлбал, -Рашаант Өрхийн ЭМТ-д харьяалалтай ахмадууд 2-р сургууль, -Жаргалан Өрхийн ЭМТ-д харьяалатай ахмадууд 1-р сургууль,-Баатархайрхан Өрхийн ЭМТ-д харьяалалтай ахмадууд 7-р сургууль, -
5/1/2021

“Ариун шүд” шүдний эмнэлгээс БОЭТ-ийн хамт олонд дархлаа дэмжих бүтээгдэхүүн хүргүүллээ

Ковид цар тахлын дэгдэлтийн үед ард олныхоо эрүүл энх, аюулгүй байдлын төлөө аймгийн хэмжээнд 900 гаруй төрийн алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Тэр дундаа халуун голомтод нь ажиллаж байгаа эмч эмнэлгийн ажилтан мэргэжил нэгт нөхдөдөө сэтгэлийн дэм, урам зориг өгөх нь энэ хүнд цаг үеийг хамтдаа даван туулахад ихээхэн дэм болох учиртай.Ард иргэд байгууллага хамт олон мэргэжлийн байгууллага, ажилтан албан хаагчдад баярласан талархсан сэтгэлээ илэрхийлэхийн ялдамд чин сэтгэлийн тусламж ханд
4/23/2021

Мал төллөлт улсын хэмжээнд 46 хувьтай явагдаж байна

Өнөөдрийн байдлаар (2021 оны 4-р сарын 16) төллөвөл зохих 24 сая эх малын 11.1 сая буюу 46.1 хувь нь төллөөд байна. Мал төллөлтийг бүсээр авч үзвэл, баруун бүсэд 61.8, хангайн бүсэд 44.9, төвийн бүсэд 43.6, зүүн бүсэд 34.3 хувьтай үргэлжилж байна.Улсын хэмжээнд 11.1 сая төл хүлээн авч, 10.9 сая төл бойжиж, бойжилт 97.7 хувьтай байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ижил түвшин юм.Эх сурвалж: ХХААХҮЯам
4/16/2021

БОЭТ-ийн вируслогийн салбар лаборатори 24 цагийн хугацаанд 875 сорьцод PCR шинжилгээ хийжээ

Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 04 дүгээр сарын 06-ны 08:00 цагаас 04 дүгээр сарын 07-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт  875 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Халдварын тохиолдол 6-аар нэмэгдэж 91 болсон байна. Тодруулбал, Халдвартын тасгийн Тусгаарлах эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 1 дүгээр хавьтлын буюу ажиглалтад авсан иргэдээс илэрсэн байна. Шинээр ямар нэгэн голомт гараагүй гэж албаны эх сурвалж мэдээллээ.БОЭТ-өөс өгсө
4/7/2021

Ковид-19"-ийн эсрэг дархлаажуулалт эхэллээ

Аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Б.Одхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Улаанбаатар хотод томилолтоор ажиллаж "Ковид-19"-ийн эсрэг дархлаажуулалтын нийт 5463 хүн тун вакцин татан авч ирлээ. Энэ удаад Эрүүл мэндийн байгууллага, Цагдаа, Онцгой Мэргэжлийн хяналтын газар зэрэг зорилтод байгууллагын алба хаагчдыг дархлаажуулахаар бэлтгэл хангажээ. Өрхийн эрүүл мэндийн төвүүд хуваарийн дагуу харьяа байгууллагын алба хаагчдыг вакцинжуулж байна. Өнөөдрийн байдлаар /2021.04.0
4/7/2021

5463 хүн тун вакцин татан авах ажлын хэсэг замд гарлаа

Засгийн газар, Улсын Онцгой комисс, салбарын яамны шийдвэрээр 02 дугаар сарын 23-аас “Ковид-19”-ийн эсрэг вакцинжуулалтын ажил Нийслэл Улаанбаатар хотоос эхэлсэн. Тэгвэл энэ сараас эхлэн орон нутгийн иргэдийг вакцинжуулах ажил эхэлж байна. Үүнтэй холбогдуулан Ховд аймаг эхний ээлжинд 5463 хүн тун вакцин татан авах ажлыг 04 дүгээр сарын 04-07-ны хооронд зохион байгуулахаар аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн Эрүүл мэндийн хэлтсийн дарга Б.Одхүүгээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр замд гарлаа.&nbs
4/4/2021

Халдварын батлагдсан тохиолдол 46 болж, 166 иргэн тусгаарлан ажиглах байранд, 354 иргэн гэрийн тусгаарлалтад байна

Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн вируслогийн салбар лаборатори 2021 оны 04 дүгээр сарын 02-ны 08:00 цагаас 04 дүгээр сарын 03-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хооронд нийт 238 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Нийт 13-аар нэмэгдэж өнөөдөр /2021.04.03-ны 09:00 цаг/-ийн байдлаар батлагдсан тохиолдол 46 боллоо. Үүнээс 2 нь Улаанбаатар хотоос хүнс тээвэрлэн ирж байсан жолоочоос илэрсэн бол бусад нь БОЭТ-ийн Халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн ойрын хавьтлаас илэрсэн байна. БОЭ
4/3/2021

Коронавирусний батлагдсан тохиолдол 12 боллоо

Өчигдөр /2021.03.30/ БОЭТ-ийн салбар лаборатори 188 иргэний сорьцонд PCR шинжилгээ хийхэд 9 иргэнээс Коронавирусний халдвар илэрчээ. Одоогийн байдлаар батлагдсан тохиолдол нийт 12 болж байна. "ЭХ СУРВАЛЖ"-ийн мэдээлснээр:Дээрх 9 иргэний ихэнх тохиолдлууд нь /7/ анхны тохиолдлын ойрын буюу 72 айлын орон сууцны 4, 5-р орцны иргэд байна.Хамгийн ойрын гэж үзсэн аймгийн ГХБХБГ-ын ажилчдын шинжилгээний хариу бүгд сөрөг гарчээ.Үүнээс гадна ЗӨСТ-өөс 100 гаруй иргэнд түргэвчилсэн оношлуураар шинжилг
3/31/2021

"Ковид-19" -ийн халдварын батлагдсан 3 тохиолдлын ойрын хавьтлын 57 хүнийг тусгаарлаад байна

Ховд аймагт “Ковид-19”-ийн халдварын 3 тохиолдол бүртгэгдээд байна. Эдгээр тохиолдын ойрын хавьтал болох нийт 57 иргэнийг олж тогтоон, тусгаарлажээ. Энэ орой /2021.03.30/ 20:00 цагийн орчимд эхний ээлжийн 28 хүний PCR шинжилгээний хариу гарна гэж Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын Халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн Б.Одхүүгийн ярьлаа.ВИДЕО:Б.ОДХҮҮ /ХАЛДВАРТ ӨВЧИН ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН/ Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн хэмжээнд 500 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.
3/30/2021
Ховдын мэдээ