Эрүүл мэнд

Аймгийн Нийгмийн Бодлого хариуцсан Засаг даргын орлогч Ч.Уранчимэгээр ахлуулсан ажлын хэсэг БОЭТ-ийн үйл ажиллагаатай танилцав

Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Нийгмийн Бодлого хариуцсан Засаг даргын орлогч Ч.Уранчимэгээр ахлуулсан ажлын хэсэг БОЭТ-ийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, тулгамдаж буй асуудал болон цаашид анхаарч ажиллах асуудлуудын талаар хэлэлцлээ. Өөрөөр хэлбэл:Нялхсын эндэгдэл, хүн амын дундах хавдрын өвчлөлийн эрсдэлийг бууруулахын тулд нөлөөлж буй хүчин зүйлсийг олж, багасгах арга замыг судлан шат дараатай арга хэмжээ авахаар ажлын төлөвлөгөө боловсрууллаа. Мөн тус байгууллагын
10/13/2017

Аймгийн эрүүл мэндийн салбарын ажлыг сайжруулах ажлын хэсэг хуралдав

Аймгийн Засаг даргын НХБ хариуцсан орлогч дарга Ч.Уранчимэгээр ахлуулсан ажлын хэсэг аймгийн эрүүл мэндийн салбарын ажлыг сайжруулах, эрчимжүүлэх талаар хуралдлаа. Ховд аймагт энэ сарын эхээр ажилласан Эрүүл мэндийн дэд сайд н.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсгийн өгсөн зөвлөмж, үүрэг чиглэлийн дагуу тусламж үйлчилгээг сайжруулах ажлын хэсэг байгуулагдан ийнхүү ажлын төлөвлөгөө гаргаж, хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар ярилцлаа. Тухайлбал, Тусламж үйлчилгээний чанар сайжруулах, үйлчлүүлэгчи
10/12/2017

Элэгний вирусны эсрэг эмийг 135 иргэн ууснаас одоогоор 14 иргэн вирусны идэвхижилгүй гарсан байна

Монгол улсын хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болж буй элэгний хатуурал, элэгний хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулахийн тулд элэгний вирусийн халдварын тархалтыг хяналтанд авах зорилгоор Монгол улсын Засгийн газрын 2017 оны 4-р сарын 12-ны 112 дугаар тогтоолоор “ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” хөтөлбөрийг баталсан.  Тус хөтөлбөрийн хүрээнд 2017 онд 40-65 насны эрүүл мэндийн даатгалаа төлсөн бүх иргэдийг өрх, сумын эрүүл мэндийн төвд элэгний В, С вирус илрүүлэх шинжилгээнд үнэ төл
10/12/2017

Ховд аймгийн БОЭТ-ийн эмч мэргэжилтнүүдийн төлөөлөл тайван жагсаал хийлээ.

Өнөөдөр нийслэл УБ хотод эрүүл мэндийн салбарынхан цалингаа нэмэгдүүлэхийг шаардан жагсаал зохион байгуулж байгаа. Тэгвэл орон нутагт ч мөн эмч, эмнэлэгийн мэргэжилтнүүдийн төлөөллүүд дээрх жагсаалыг дэмжиж байгаагаа илэрхийлж байна. Тухайлбал: Ховд аймгийн БОЭТ-ийн зарим эмч мэргэжилтнүүд Үйлдвэрчний эвлэлийн хороотойгоо хамтран аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоон дээр цуглаж тайван жагсаал хийлээ. ВИДЕО:
10/4/2017

БОЭТ-ийн хамт олон ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв.

Жил бүрийн 10 дугаар сарын 1-нийг дэлхийн улс орнууд “Олон Улсын Ахмадын Өдөр” болгон тэмдэглэдэг билээ. Манай улс 1992 оноос хойш энэхүү өдрийг тэмдэглэж эхэлсэн бөгөөд өдгөө 25 дахь жилдээ тасралтгүй тэмдэглэж байна. Жил бүрийн 10-р сарын 1 ний өдөр уламжлал ёсоор тэмдэглэн өнгөрүүлдэг "Олон улсын ахмадын өдөр"-ийг тохиолдуулан Б.Амаржаргал захиралтай БОЭТ-ийн хамт олон ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэв. Энэ үеэр БОЭТ-ийн захирал Л.Амаржаргал байгууллагынхаа үйл ажиллагааний та
10/1/2017

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг эмч, мэргэжилтнүүдтэй уулзаж, санал солилцов.

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал тэргүүтэй 9 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2017 оны 09 дүгээр сарын 29-ний 16 цагаас Ховд их сургуулийн урлагийн зааланд эрүүл мэндийн салбарын ажилтан албан хаагчид, иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийв. Уулзалтад аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн засаг даргын орлогч  Ч.Уранчимэг нар болон аймгийн эрүүл мэндийн салбарын удирдлагууд, эмч мэргэжилтнүүд оролцлоо. Энэ үеэр эрүүл мэндийн салба
10/1/2017

Ховд аймагт Эрүүл мэндийн яамны дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна.

2017 оныг Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан Эрүүл мэндийн яамны дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг  Ховд, Баян-Өлгий, Увс аймагт ажиллаж цаг үеийн асуудлуудаар санал солилцон, тухайн аймгуудын иргэдэд үнэгүй үзлэг оношлогоо хийн ажиллаж байна. Ажлын хэсэг албан томилолтоо Ховд аймгаас эхэлсэн бөгөөд ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг нар
9/29/2017

“Антибиотикийн зохистой хэрэглээг төлөвшүүлж, эмэнд нянгийн тэсвэржилт үүсэхээс урьдчилан сэргийлье” 2 сарын аян эхэллээ.

1912 оны 9 сарын 25-ны өдөр “Олон улсын Эм зүйн холбоо” үүсэн байгуулагдсан ба анх 2009 оны 9 сарын 25-ыг Дэлхийн эм зүйчдийн өдөр болгон зарлан тэмдэглэж эхэлжээ. Харин манай улс энэ өдрийг 2015 оноос хойш тэмдэглэх болжээ. Энэ жил “Эм зүйч таны төлөө үйлчилж байна” уриатайгаар тэмдэглэж байна.Дэлхийн эм зүйчдийн өдрийн хүрээнд аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв болон хувийн хэвшлийн эмийн сангууд, Эм ханган нийлүүлэх байгууллагууд хамтран “А
9/25/2017

Зооноз өвчин судлалын үндэсний төвийн шинжилгээний эцсийн хариугаар...

Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн иргэн М нь тарваган тахал өвчнөөр өвчилсөний улмаас Ховд аймгийн БОЭТ-ийн Халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байна. БОЭТ-ийн халдвартын их эмч Г.Оюунцэцэгийн өгсөн мэдээллээр өвчтөн М-ийн биеийн байдал хэвийн, эмчилгээ үргэлжилж байгаа гэлээ. Тарваган тахал нь уушигны, булчирхайн, залгиур хоолойн, гэдэсний, арьсны гэсэн 5 хэлбэрээр өвчилдөг бөгөөд иргэн М нь залгиур хоолойн хэлбэрээр өвчилсөн болох нь Зооноз өвчин судлалын үндэсний төвийн шинжилгээни
8/30/2017

Тарваган тахлын улмаас Ховд аймагт хорио цээрийн дэглэм тогтоожээ.

Зооноз өвчин судлалын үндэсний төвийн шинжилгээний эцсийн хариугаар Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн иргэн М нь Тарваган тахал өвчнөөр өвчилсөн болох нь батлагдлаа. Иргэн  М нь БОЭТ-ийн халдвартын тасагт эмчлүүлж байгаа бөгөөд дахин тохиолдол илрээгүй байна.Үүнтэй холбогдуулан урьдчилан сэргийлэх үүднээс Ховд аймгийн онцгой комиссын шийдвэрээр 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн шөнийн 11:00 цагаас эхлэн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 23 цаг хүртэл Бүх зах,
8/28/2017
Ховдын мэдээ