Эрүүл мэнд

Өрхийн эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч нар гүйцэтгэлийн гэрээ байгуулж ажиллана

Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуульд "Өрхийн эрүүл мэндийн төв нь хот, суурин газрын хүн амд төрөөс үзүүлэх өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэнэ" гэж заасан байдаг. Үүний дагуу аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мягмарсүрэн нар Жаргалант сумын “Баатархайрхан”, “Бугат”, “Буянт”, “Жаргалан”, “Рашаант” ӨЭМТ-үүд, Булган сумын “Булган” Өрхийн эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч нартай гүйцэтгэлийн гэрээ байгуулж гэрээнд гарын үсэг зурлаа.Энэ үеэр Өрх
3/23/2019

Ховд аймагт Пневмококк болон Халдварт саагийн эсрэг идэвхгүйжүүлсэн вакциныг дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс нэвтрүүлнэ

“Пневмококкийн эсрэг 13 цэнт вакцин”, “Халдварт саагийн эсрэг идэвхгүйжүүлсэн вакцин” гэсэн хоёр төрлийн вакциныг дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Ховд аймгийн хэмжээнд шинээр нэвтрүүлнэ. Үүнтэй холбогдуулан эрүүл мэндийн салбар байгууллагуудын эмч, мэргэжилтнүүдийг чадваржуулах, вакцинтай холбоотой мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор “Пневмококк болон халдварт саагийн эсрэг идэвхгүйжүүлсэн вакцин нэвтрүүлэх нь ” сэдэвт сургалт зохион байгуулж байна. Сургалтад 16 сумын эрүүл мэндийн төв, Жарга
3/21/2019

Булган сумын нэгдсэн эмнэлэг шинэ байртай болсоноор үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой

Ховд аймгийн Булган суманд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 50 ортой шинэ эмнэлэг 2018 онд баригдаж, 2019 оны нэг сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна. Булган сумын нэгдсэн эмнэлэг шинэ байртай болсоноор үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой болсон байна. ВИДЕО:  Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди Булган суманд ажиллах үеэрээ  “Сумын нэгдсэн эмнэлэг”-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр эмнэлгийн гал тогооны тоног төхөөрөмж болон эмнэлгийн зарим тоног төхөөрөмж
3/13/2019

Ховд аймгийн Эрүүл мэндийн салбарынхан Эх хүүхдийн эрүүл мэндийг сайжруулахад анхаарч ажиллана

Эрүүл мэндийн байгууллага болон салбар дундын хамтын ажиллагааг сайжруулж, үйлчлүүлэгчдэд ээлтэй эерэг хандлагыг бий болгох зорилгоор Ховд аймгийн Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд энэ оны анхны зөвлөгөөнөө зохион байгууллаа. Зөвлөгөөний нээлтэд аймгийн Засаг дарга баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав, Эрүүл мэндийн яамны ТЗУГ-ын дарга Б.Цогтбаатар, Эмнэлэгийн тусламжийн үйлчилгээний газрын дарга М.Баттүвшин, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мягмарсүрэн нарын албаны хүмүүс ор
3/7/2019

Ховд аймгийн "Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн” болно

Ховд аймгийн Эрүүл мэндийн газраас энэ оны анхны “Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн”-ийг “Инээмсэглэл-Эерэг хандлага-Эх хүүхэд бидний ирээдүй” сэдвийн хүрээнд 03 дугаар сарын 06-07-ны өдрүүдэд аймгийн ЭМГ-ын сургалтын танхимд зохион байгуулна. Энэхүү зөвлөгөөний онцлог, зорилго, зорилтын талаар аймгийн ЭМГ-ын дарга Ц.Мягмарсүрэнгээс тодрууллаа. ВИДЕО:
3/5/2019

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас "Гараа тогтмол угааж хэвшицгээе" гэж уриалав

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас "Гараа тогтмол угааж хэвшицгээе" гэж уриалав. Гараа сайтар угаах нь аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм. 
2/27/2019

Аймгийн ЭМГ-аас “Вакцины зохистой менежмент” сэдэвт сургалт зохион байгуулав

Аймгийн Эрүүл мэндийн газраас дархлаажуулалтын сувилагч нарын мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор “Вакцины зохистой менежмент” сэдэвт сургалтыг хоёрдугаар сарын 21-ний өдөр сургалтын танхимд зохион байгууллаа. Сургалтад Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвийн Амаржих газар, сумын нэгдсэн эмнэлэг, сум дундын эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж байгаа 20 гаруй вакцинатор сувилагч оролцов. Сургалтад хамрагдсанаар вакцины хорогдол тооцох, вакциныг зөв төлөвлөн авах, хөргөгчний эзэлхүүни
2/23/2019

Менингококк халдвараас урьдчилан сэргийлэх талаар аймгийн ЭМГ-аас зөвлөмж хүргэж байна

Өвөл, хаврын улиралд хүний биеийн дархлаа суларч, олон тооны архаг өвчин сэдэрдгээс гадна хурц халдварт өвчнүүдийн тархалт нэмэгддэг. Эдгээрийн нэг нь менингококкын халдвар юм. Иймээс менингококк халдвараас урьдчилан сэргийлэх талаар аймгийн ЭМГ-аас зөвлөмж хүргэж байна.
2/19/2019
Ховдын мэдээ