Эрүүл мэнд

Канад Сангийн Орон нутгийн Санаачилга (КСОНС) Хөтөлбөрийн санхүүжилтээр БОЭТ-ийн Хүүхдийн тасаг 38,0 сая төгрөгийн тоног төхөөрөмжтэй боллоо

Ховд аймаг дахь БОЭТ-ийн Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж буй 0-15 насны хүүхдэд үзүүлэх эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй, хүртээмжтэй, чанартайгаар үзүүлэхэд зарим тоног төхөөрөмж дутагдалтай байсан. Төрөөс тэр бүр хийж хэрэгжүүлж, бүрэн шийдвэрлэж чадахгүй учраас БОЭТ-ийн баг, хамт олон тэр дундаа БОЭТ-ийн Хүүхдийн тасаг болон Эрдэм шинжилгээ, Гадаад харилцааны албанаас Канад санд хандаж төсөл бичиж хамтран ажилласны үр дүнд шаардлагатай зарим тоног төхөөрөмжтэй болж чадлаа. Өөрөөр хэлбэл Кана
10/2/2018

Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан БОЭТ-ийн хамт олон ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг дэлхийн улс орнууд “Олон Улсын Ахмадын Өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Манай улс энэхүү өдрийг 1992 оноос хойш тэөдгөө 24 дэх жилдээ тэмдэглэж байна. Хамгийн анх 1990 онд НҮБ-аас ахмад настнуудаа хүндэтгэх, тэдний үгийг сонсох, баярлуулахын тулд ийнхүү тэмдэглэх шийдвэрийг гаргаж байсан ба Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан БОЭТ-ийн хамт олон ахмадуудаа хүлээн авч ууулзан хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр БОЭТ-ийн захирал Т.Баяртогтох байгуу
10/1/2018

Дэзэрэт ОУ-ын энхийг сахиулах байгууллагаас Ховд аймаг дахь Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн Сэтгэц наркологийн тасагт 4,0 сая төгрөгийн тоног төхөөрөмж хандивлажээ

Дэзэрэт ОУ-ын энхийг сахиулах байгууллага нь 1993 оноос хойш Монгол Улсад ХБИ-ийг дэмжих, амьдрах орчныг бүрдүүлэхэд үйл ажиллагаа чиглүүлдэг байна.  Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллагын төлөөлөл энэ сарын 19 ны өдөр Ховд аймагт ажиллах үеэрээ Ховд аймаг дахь Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн Сэтгэц наркологийн тасагт нэн зайлшгүй хэрэгцээ шаардлагатай байгаа зарим тоног төхөөрөмжийг хандивласан байна. Тухайлбал:Хүчилтөрөгч өтгөрүүлэгч -1ш, Оцос машин -1ш, Агаар цэвэршүүлэгч -1ш, Пул
9/21/2018

Эрүүл мэндийн байгууллагуудын даатгуулагчдад үзүүлэх тусламж, үйлчилгээг сайжруулах чиглэлээр бүсчилсэн сургалт зохион байгуулж байна

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас “Хамтран ажилладаг орон нутгийн байгууллагуудын баруун бүсийн сургалт-2018” үйл ажиллагааг энэ оны 09 дүгээр сарын 13-14-ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулж байна. Орон нутгийн иргэдийн эрүүл мэндийн даатгалын хамралтыг нэмэгдүүлэх, даатгуулагч иргэдэд үзүүлж буй тусламж, үйлчилгээний чанарын хяналт, түүний зохицуулалтыг сайжруулах, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг цахимжуулах, мэдээллийн технологийн шинэчлэлийн хүрээнд цахим эмийн жорыг үйлчилгээнд
9/14/2018

Монгол Улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Ониогийн Бямбаа гуайд БОЭТ-ийн хамт олон хүндэтгэл үзүүлэв

Монгол Улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Ониогийн Бямбаа гэргий Х.Бямбасүрэн, 2 хүүгийн хамт нутагтаа амарч явах үеэр нь ЭМГ, БОЭТ-ийн хамт олон хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Энэхүү уулзалтын үеэр О.Бямбаа гуайтай мөр зэрэгцэн ажиллаж байсан одоо Ховд аймагтаа ажиллаж амьдарч байгаа ахмад эмч нарыг урьж халуун яриа өрнүүлэхийн зэрэгцээ ахмад буурлууд залуу хойч үедээ сургамжаа хайрлалаа. О.Бямбаа гуай Ховд аймгийн Алтай сумын уугуул. Тэрээр Анагаах ухааны их сургуулийг 1972 о
9/13/2018

Эрүүл мэндийн яам, Бельгийн төслийн Монгол талын компанийн төлөөлөл орон нутагт ажиллаж БОЭТ-ийн өмнө тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэжээ

ЭМЯ-ны Хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэн н.Батэрдэнэ, Эм, үйлдвэрлэл, технологийн хэлтсийн тоног төхөөрөмж хариуцсан мэргэжилтэн н.Гэрэлтод, Бельгийн төслийн Монгол талын компанийн захирал н.Түмэнерөөлт, менежер Уранзаяа нар Ховд дахь БОЭТ -д энэ оны 9 дүгээр сарын 6- 7 нд ажиллаж БОЭТ-д тулгамдаж буй хэд хэдэн асуудлуудын санхүүжилтүүдийг шийдвэрлүүлсэн байна. Тухайлбал: БОЭТ-ийн баг хамт олон төслөөр нийлүүлэгдэх тоног төхөөрөмжийг байрлуулах талаар газар дээр нь танилцуул
9/13/2018

БОЭТ-ийн залуу эмч нарын баг Ховд аймгийн төвөөс Булган сум хүртэл 500 гаруй км замыг дугуйгаар амжилттай туулаад ирлээ

Одоогоос 4 хоногийн өмнө буюу 8-р сарын 16 ны өглөө аймгийн төвөөс Булган сум хүртэл 500 гаруй км замыг дугйгаар туулахаар замд гарсан эмч нар эргэн ирлээ. Тухайлбал:БОЭТ-ийн Мэдрэлийн их эмч Цэдэнбалын Гэрэлт-од, Мэс заслын их эмч Ганболдын Шижир, Мэс засал, гэмтлийн их эмч Дэмбэрэлийн Мөнхбат, Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн их эмч Морхын Эрдэнэбаяр нар зорьсон зорилгоо амжилттай хэрэгжүүлээд Ховд аймагт хүрэлцэн ирсэн юм. Тэднийг БОЭТ-ийн хамт олон баяр хүргэн угтан авлаа.ВИДЕО: 
8/20/2018

“АРИУН ЦЭВЭР ХАЛДВАР СУДЛАЛЫН СТАНЦ” үүсэж хөгжсөний 60 жил, Сүрьеэгийн диспансер үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэв

“АРИУН ЦЭВЭР ХАЛДВАР СУДЛАЛЫН СТАНЦ” үүсэж хөгжсөний 60 жил, "Сүрьеэгийн диспансер" үүсэн байгуулагдсаны 70 жилийн баярын үйл ажиллагааг 8 дугаар сарын 10-ны өдөр Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв хамтран амжилттай зохион байгууллаа. Ойн баярын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын нарын бичгийн дарга Б.Сандагсүрэн, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мягмарсүрэн, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захирал Т.Баяртогтох, Зооноз өвчин судлалын үндэсний дарга Б.Баяржаргал на
8/19/2018

Ховд аймаг дахь БОЭТөвийн 4 эмч 500 гаруй км замыг дугуйгаар туулахаар замд гарлаа

Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө мэдлэг чадвар, хүч хөдөлмөр, сэтгэл зүтгэлээ зориулан ажилладаг Ховд аймаг дахь БОЭТөвийн нэр бүхий эмч нар санаачлан "Хөдөлгөөн-эрүүл мэнд" уриан дор дугуйн аялалыг зохион байгуулахаар одоогоос нэг жилийн өмнөөс төлөвлөж, бэлтгэлээ хангасны эцэст өнөөдөр замд гарлаа. Өөрөөр хэлбэл БОЭТ-ийн Мэдрэлийн их эмч Цэдэнбалын Гэрэлт-од, Мэс заслын их эмч Ганболдын Шижир, Мэс засал, гэмтлийн их эмч Дэмбэрэлийн Мөнхбат, Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн их эмч Морхын Эрдэн
8/16/2018
Ховдын мэдээ