ХОВД АЙМАГ:Шинэ оны анхны иргэн өнөөдөр 14:00 цаг 14 минутад мэндэлжээ

May be an image of one or more people, hospital and text

Жаргалант сумын Бичигт багийн иргэн А.Нямцэцэг 26 настай. Хоёр дахь жирэмслэлтээрээ 3 кг 150 гр жинтэй, 51см урттай хүү төрүүлж гэр бүл, улсдаа бүл нэмлээ. Эх, хүүхдийн бие сайн байна гэж Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Төрөх, эмэгтэйчүүд, жирэмсний эмгэгийн тасгаас мэдээллээ.

Нэмж мэдээлэхэд 2025 оны 12 дугаар сарын 31 буюу оны сүүлийн өдөр есөн иргэн мэндэлсний зургаа нь хүү, гурав нь охин байжээ.

 “Монголын үрс маш олон болтугай”

May be an image of text

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ