Томуу, томуу төст өвчлөлийн тархалт “Аймгийн хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд хүрчээ

May be an image of medicine

Аймгийн Эрүүл мэндийн газраас өнгөрсөн долоо хоногийн /2024.12.23-30/ томуу, томуу төст өвчний мэдээллийг  танилцууллаа. 

Тус долоо хоногт амбулаториор нийт 11519 хүн үйлчлүүлсэн. Үүний 13.6 % буюу 1306 нь томуу, томуу төст өвчин гэж оношлогджээ. 
Энэ нь өмнөх 7 хоногоос 6.6%-иар, өмнөх оны мөн үеэс 1.2%-иар тус тус нэмэгдсэн үзүүлэлт юм. 

Томуугаар өвчлөгсдийн 73,4% -ийг амьсгалын замын цочмог хүнд халдвар, 82,2%-ийг 0-14 насны хүүхдийн өвчлөл эзэлж байна. 

2025 оны 01 сарын 02-ны өдрийн байдлаар БОЭТ-ийн хүүхдийн тасагт 85 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагийн 76 нь амьсгалын замын цочмог хүнд халдвар оноштой. Одоогоор тус тасаг нэмэлтээр 30 ор дэлгэн ачааллыг зохицуулан ажиллаж байна. 

“Улирлын томуу, томуугийн цар тахлын хүндрэлийн үнэлгээ”-ээр аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчлөлийн тархалт “Аймгийн хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд хүрчээ.
Иймд эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, амин дэм илчлэг сайтай хоол хүнсийг тогтмол хэрэглэх, ханиад томуунаас урьдчилан сэргийлэх зөвлөмж, зөвлөгөөг ахуйдаа мөрдөхийг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа. Мөн гадуур гарах үедээ амны хаалтаа тогтмол зүүхийг зөвлөж байна.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ