Эрүүл мэнд

Эрүүл мэндийн “Цахим мэдээллийн төв” нээлтээ хийв

Ховд аймгийн Эрүүл мэндийн газар НҮБ-ын Хүн амын сангийн 8 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Цахим мэдээллийн төв” байгууллаа. Ингэснээр аймгийн ЭМГ-аас цахим мэдээллийн төвөөр дамжуулан 16 сумын эрүүл мэндийн төвүүдтэй холбогдож, цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцох, хурал, сургалт зохион байгуулах боломж бүрдсэн байна. видео: 
1/24/2019

Ховд аймгийн БОЭТөв "Нярайн эмгэг судлалын тасаг"-тай боллоо

Ховд аймгийн нийт төрөлтийн 84.7 хувь нь БОЭТ-ийн Амаржих газарт мэндэлдэг байна. Өнгөрсөн онд эрт нярай үеийн эндэгдлийн 17 тохиолдол бүртгэгдсэнээс 14 нь эхийн суурь эмгэг, жирэмсэн үеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалсан дутуу төрсөн нярай байжээ. Иймээс нярайн өвчлөл, эндэгдлийг бууруулах, ялангуяа эрт нярай үеийн хүүхдүүдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор “Нярайн эмгэг судлалын тасаг”-ийг шинээр байгуулж, өнөөдөр нээлтийн үйл ажиллагаагаа зохион байгуулав.ВИДЕО:
1/23/2019

Томуу, томуу төст өвчлөл нэмэгдэж, нийт үзлэгийн 10 гаруй хувийг эзэлж байна

Ховд аймагт сүүлийн үед амьсгалын замын цочмог халдвар буюу томуу, томуу төст өвчлөл нэмэгдэж байна. Энэ оны 01 дүгээр сарын 07-14-ний өдрийн байдлаар  аймгийн хэмжээнд 5298 иргэн амбулаториор үзүүлснээс томуу, томуу төст өвчний 575 тохиолдол оношлогджээ. Энэ нь амбулаторийн нийт үзлэгийн 10,8 хувийг эзэлж байгаа бөгөөд  83,1 хувь нь 0-15 насны хүүхдүүд байна. Харин Жаргалант сумын хэмжээнд энэ сарын 16-ны өдрийн байдлаар 1185 иргэнд амбулаториор үзүүлснээс томуу, томуу төст өвчни
1/17/2019

Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооноос Ховд аймгийн БОЭТ-ийн хүүхдийн тасагт нэн шаардлагатай байдаг тоног төхөөрөмжүүдийг хандивлалаа.

Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг, оны онцлох хүмүүсийг шалгаруулах Алтан сарнай наадам 2015 оноос хойш нийгэмд тустай хүмүүнлэгийн аяныг зохион байгуулж ирсэн байна. Өнгөрөгч “Алтан сарнай 2017” наадмыг “Эрүүл Монгол хүүхдийн төлөө” уриан дор зохион байгуулж, наадамд оролцогчид нийслэлийн хүүхдийн эмнэлэг болон алслагдсан аймгийн хүүхдийн тасагт нэн шаардлагатай эмчилгээний тоног төхөөрөмжүүдийг худалдан авахад зориулж хандив цуглуулжээ.
12/20/2018

Ховд аймгийн "Ахмад, чөлөөт эмч нар" ТББ ахмадуудад зөвлөгөө өгөх төвтэй боллоо

2017 онд ахмад настны хууль батлагдсанаар ахмад настанд үзүүлдэг ажил үйлчилгээнүүд өргөн цар хүрээнд явагдаж хууль дагасан тодорхой журмууд шинээр батлагдсан байна. Үүнтэй холбоотойгоор 2018 онд нийгмийн халамжийн чиглэлээр олон нийтэд түшиглэсэн халамжийн үйлчилгээг иргэдэд хүргэх үйлчилгээний хүрээнд ахмад настануудад зориулсан өдрийн үйлчилгээг шинээр нээжээ. Тиймээс Ахмад настны эрүүл идэвхтэй насжилтыг дэмжин, настны эрүүл мэнд, нийгмийн оролцоог сайжруулан настны амьдралын чанарыг дээшлүү
12/11/2018

"Элэг бүтэн Монгол”-ын 2-р шатны илрүүлэг шинжилгээнд 15-39 насны 14480 иргэн хамрагдаад байна

Хүн амын дунд зонхилж улмаар нас баралтын гол шалтгаан болсон элэгний хорт хавдар, элэгний хатуурал үүсгэж буй,  в, с вирусын халдварын илрүүлэг шинжилгээний 2 дахь шатны үйл ажиллагаанд 15-39 насны иргэд харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвөөрөө дамжин шинжилгээнд хамрагдаж байгаа юм. . Ховд аймгийн хувьд 40-65 насны 18320 даатгуулагч иргэн элэгний В,С вирусын илрүүлэг, шинжилгээнд хамрагдахаас 10810 хүн нь хамрагдсан байна.ВИДЕО:
12/6/2018

Ховд аймаг дахь БОЭТ-өөс "Цахим нээлттэй хаалганы өдөрлөг" зохион байгуулав

Ховд аймаг дахь БОЭТ нь үйлчлүүлэгчдийнхээ хүлээгдэл чирэгдлийг бууруулах зорилгоор техник технологийн шинэ дэвшлийг үйлчилгээндээ нэвтрүүлж, энэ оны 10-р сарын 1-ээс эхлэн цахим бүртгэлийн захиалгын утсаар эмчид үзүүлэх цагийн захиалгыг хүлээн авдаг болсон. Өөрөөр хэлбэл, та заавал өөрийн биеэр БОЭТ-ийн цахим бүртгэлд оочерлон дугаар авах шаардлагагүй болсон бөгөөд 75 779 779 тусгай дугаарт холбогдож эмчид үзүүлэх өдөр цагаа утсаар урьдчилан бүртгүүлэх боломжийг БОЭТ-ийн хамт олон бүрдүүлсэн юм
11/15/2018

УИХ-ын гишүүн Бямбацогтын санаачлага, дэмжлэгтэйгээр 300 гаруй бизнес эрхлэгчдийг эрүүл мэндийн үзлэг оношилгоонд үнэ төлбөргүй хамрууллаа

УИХ-ын гишүүн Бямбацогтын ажлын албанаас бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоотой хамтран судалгаа гаргаж, Баруун бүсийн төв зах дээр үйл ажиллагаа явуулдаг 400 гаруй бизнес эрхлэгчдэд эрүүл мэндийн үзлэг оношилгоо хийх төлөвлөгөө гарган ажилласан байна. Тэгвэл  энэ сарын 09, 10-ны өдрүүдэд баруун бүсийн төв захын бизнес эрхлэгч эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлсөн 300 гаруй иргэдийг урьдчилан сэргийлэх  нарийн мэргэжлийн үзлэг оношилгоо болоод бүх төрлийн шинжилгээнд хамруулжээ.&nb
11/13/2018

Ховд аймгийн ХХҮГ-аас зорилтот бүлгийн асаргаа сувилгаа шаардлагатай 20 иргэнийг "сэргээн засах" үйлчилгээнд хамрууллаа

Ховд аймгийн ХХҮГ-аас зорилтот бүлгийн асаргаа сувилгаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүүхдүүдийг уламжлалт бариа засал болон орчин үеийн нөхөн сэргээх эмчилгээ, сувилгаанд хамруулах зорилгоор жил бүр уламжлал болгон “сэргээн засах” үйлчилгээг үзүүлдэг байна. Тэгвэл энэ жилийн тухайд “сэргээн засах” үйлчилгээнд хөгжлийн бэрхшээлтэй 42 иргэн, хөгжлийн бэрхшээлтэй 15 хүүхдүүдийг  хамруулахаар төлөвлөн ажиллаж эхний ээлжийн 20 иргэнийг сэргээн засах үйлчилгээнд хамрууллаа.ВИДЕО
11/1/2018

Ховд аймгийн ГБХЗХГ-аас “Эрүүл оюутан-Хөгжлийн түүчээ” оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аян эхлүүллээ

Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт өсвөр үе залуучуудад нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгож халдварт өвчний тархалтыг бууруулах оюутан залуучуудад эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах нөхцлийг бүрдүүлэх зорилтыг дэвшүүлсэн байдаг. Иймээс Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсгийн хуулийн хэрэгжилт болон Ховд аймгийн ИТХ-ын 126-р тогтоолыг үндэслэн юутан залуусын эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах, эрүүл зан үйл, дадлыг тө
10/31/2018
Ховдын мэдээ