ХИС-ийн НХУС-ийн Бизнесийн тэнхим 20 сая төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий шинэ лабораторитой боллоо. Шинэ лабораторитой болсноор нягтлан бодох бүртгэл, санхүүгийн менежмент, бизнесийн удирдлагын ангийн оюутнууд онолын мэдлэгээ практикт ашиглах, цаашлаад санхүүгийн программ дээр чөлөөтэй ажиллах чадвартай мэргэжилтэн болох зэрэг боломжууд нээгдэх юм. Тус лаборатори нь 10 шинэ компьютертой бөгөөд Си Ти Эс компанийн CTS аж ахуйн нягтлан бодох бүртгэлийн программ суулгасан тул мэргэжлийн ангийн оюутнуудын сурах орчин нөхцөл илүү сайжирах юм. Огноо: 12/24/2019 Төрөл: Боловсрол Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1408 Мэдээ таалагдсан: