“Бага насны хүүхдийн хүчирхийллээс ангид байх орчинг дэмжих нь” төслийн хүрээнд хэлэлцүүлэг болов



Бага насны хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилгоор БСШУСЯ, Монголын Эмэгтэйчүүдийн Сан хамтран “Бага насны хүүхдийн хүчирхийллээс ангид байх орчинг дэмжих нь” төслийг Ховд аймгийн сургуулийн өмнөх боловсролын байгууллага дээр хэрэгжүүлж байна.



Энэхүү төслийн хүрээнд орон нутагт тусгай сургагч багш бэлтгэж, улмаар цэцэрлэгийн 4-5 насны хүүхэд, тэдний эцэг эхчүүд, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш, ажилтнуудад зориулан “Бага насны хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, мэдлэг, чадвар олгох нь” сэдэвт сургалтыг дөрвөн үе шаттайгаар зохион байгуулжээ. Тус сургалтын үеэр оролцогчдын гаргасан санал, зөвлөмжийг танилцуулах, төслийн үр дүнг хамтын оролцоотойгоор тодорхойлох, үнэлгээ хийх зорилго бүхий хэлэлцүүлэг 12 дугаар сарын 5-ны өдөр боллоо. 

ВИДЕО:




<
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ