Юнеско-ийн “Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай” 2005 оны конвенцын шинжээч бэлтгэх сургалт боллоо



Соёлын олон янз байдлын олон улсын сангийн дэмжлэгтэй хэрэгжиж буй “Соёлын үйлдвэрлэлийн бодлого боловсруулах үндэсний чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Юнеско-ийн “Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай” 2005 оны конвенцын шинжээч бэлтгэх сургалт Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа. 
Сургалтын зорилго нь нийгэм-эдийн засгийн хөгжлийн бүхийл хүрээнд бүтээлч үйлдвэрлэлийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, инновацын түншлэлийг эрчимжүүлэхэд түлхэц болгоход чиглэж байв. Энэхүү сургалт "Бүтээлч үйлдвэрлэл ба ЮНЕСКО-ийн 2005 оны конвенц", "Бүтээлч үйлдвэрлэл ба Инновацын түншлэл", “CREATE 2030” хэлэлцүүлэг гэсэн 3 үндсэн агуулгаар явагдсан юм.  Сургалтад БСШУСЯ, Гадаад харилцааны яам, ХХААХҮЯ, Соёл, урлагийн газар, ЮНЕСКО-ийн МҮК, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, Оюуны өмчийн газар, Үндэсний брэндийн зөвлөл, ХХМТ газар, Үндэсний хөгжлийн газар, 21 аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар, ХАҮТанхим, ҮС хороо, Соёл, урлагийн их сургууль, Жендерийн үндэсний комисс, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар зэрэг 40 байгууллагын 50 орчим мэргэжилтэн, судлаачид хамрагдаж шинжээчээр бэлтгэгдэв. Шинжээчээр бэлтгэгдсэнээр тухайн орон нутагтаа соёл урлагийн салбарын төрийн болон төрийн бус байгууллага, өвлөн уламжлагч, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэж буй хүмүүст энэ чиглэлийн сургалт зохион байгуулах юм. 


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ