Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан, ХИС-ийн багш доктор Г.Нямдаваа нарын санаачлагаар 3 дахь жилдээ зохион байгуулагдаж буй Увс аймгийн Засаг даргын нэрэмжит тэтгэлэгт оюутан шалгаруулах үйл ажиллагаа энэ сарын 18-нд амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү тэтгэлгийг ХИС- д суралцаж буй Увс аймгийн 25 оюутан хүртсэн юм.
Тус тэтгэлгийн зорилго нь Увс аймгаас Ховд аймагт суралцаж буй оюутан суралцагчдын амжилтыг ахиулах, сурах эрмэлзлэлийг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг нь дэмжих, амжилтыг нь үнэлэх, мөн зорилтот бүлгийн оюутнуудад дэмжлэг үзүүлж, урамшуулахад оршиж байна.
Энэ үеэр ХИС-ийн зүгээс оюутнуудыг дэмжиж, урамшуулж байдагт талархаж буйгаа илэрхийлж Увс аймгийн Засаг дарга Д.Батсайханд ХИС-ийн 40 жилийн ойн медаль, Ховд аймаг дахь Увс аймгийн нутгийн зөвлөлийн зүгээс
“Оюутны боловсролд ээлтэй Засаг даргын тамгын газар” хэмээх өргөмжлөлийг гардуулан өглөө.