Сургууль, цэцэрлэгийг энэ сарын 20-ны өдөр хүртэл амраах тухай шийдвэр гаргажээ



Ховд аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж, амбулаторийн нийт үзлэгийн 15.1 хувийг эзэлж байна. Тиймээс Боловсрол соёл шинжлэх ухаан спортын сайдын 2020 оны А|05 дугаар тушаалын дагуу “Хичээл сургалтын үйл ажиллагааг түр хойшлуулах, хязгаарлах тухай” Ховд аймгийн Засаг даргын А|07 тоот захирамж гаргасан байна.  Энэхүү захирамжид зааснаар  ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээлийн хоёрдугаарын ээлжийн амралтыг долоон хоногийн хугацаанд сунгаж, нэгдүгээр сарын 13-20-ны өдөр хүртэл амраахаар шийдвэрлэжээ. Мөн цэцэрлэгүүдийг нэгдүгээр сарын 10-20-ны өдрүүдэд амрааж, хичээл сургалтын үйл ажиллагаа явуулахыг түр хугацаанд хязгаарласан байна. Түүнчлэн жирэмсэн болон 5 хүртэлх насны хүүхдүүд нь ханиад томуугаар өвчилж, эмчлүүлэх, асруулах зайлшгүй шаардлага тулгарсан ажилтан, албан хаагчдад 3-5 хоногийн цалинтай чөлөө олгохыг байгууллагын дарга, захирал, эрхлэгч нарт зөвшөөрчээ. Хичээл сургалтын үйл ажиллагааг түр хойшлуулах, хязгаарлах болсонтой холбогдуулан дэлгэрэнгүй мэдээллийг Ховд аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга М.Пүрэвхүүгээс тодрууллаа.  

ВИДЕО:





Image may contain: text




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ