Жаргалант сумын 16 дугаар цэцэрлэгийн нээлт болов



Ховд аймгийн Жаргалант сумын гэр хорооллын хамгийн алслагдмал бүс болох Наран багийн нутаг дэвсгэрт анх удаа “16 дугаар цэцэрлэг”-ийг шинээр бүтээн босгожээ. Энэхүү цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагаа 11 дүгээр сарын 25-ны өдөр боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн С.Бямбацогт болон аймгийн удирдах ажилтнууд, боловсролын салбар байгууллагуудын төлөөлөл, цэцэрлэгийн багш ажилтнууд, иргэд хөдөлмөрчид оролцсон юм.



16 дугаар цэцэрлэгийн барилгын ажлыг "Турлиахт" ХХК-ийн хамт олон улсын төсвийн 2.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэсэн  байна. Тус цэцэрлэгийн барилга хоёр давхар, нийт 5400 мкв талбайтай. Өдгөө 22 багш ажилтантай, 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай бөгөөд дэргэдээ 75 хүүхдийн ясли бүхий цогцолбор гэдгээрээ онцлогтой. 

ВИДЕО:



ВИДЕО:










Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ