ШУУРХАЙ:Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хаахаар боллоо



Улсын онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар өмчийн хэлбэр харгалзахгүйгээр цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хаах шийдвэрийг гаргасантай холбогдуулан 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр сайдын тушаалыг албажуулан ирүүлэхээр БСШУСЯ-наас мэдэгдээд байна. 
Иймд аймгийн БСУГ-аас СУРГУУЛИЙН  ЗАХИРАЛ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧ  нарт  дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг чиглэл болгожээ.
Үүнд:
1. Эрүүл мэндийн байгууллагатай хамтран эцэг эх, асран хамгаалагчдад хүүхдээ коронавирусээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөгөө мэдээллийг өгөх
2. Дотуур байрны хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчдад гараас гарт хүлээлгэн өгч, аюулгүй байдлыг хангаж  ажиллахыг анхааруулсан байна.

Мөн хичээл хаасантай холбогдуулан цаашид авч хэрэгжүүлэх авах арга хэмжээний талаар 01-р сарын 27-ны Даваа гарагт салбарын яамнаас нэмж чиглэл ирүүлэх ба тухай бүрт нь сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад хүргүүлэн ажиллана гэж аймгийн БСУГ-аас мэдээллээ.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ