Аймгийн төвийн ЕБС-иудын ширээ, сандлын 80 орчим хувийг бүрэн шинэчлэв



Ховд аймгийн Засаг даргын санаачлагаар ерөнхий боловсролын сургуулийн сургалтын орчин нөхцлийг сайжруулах, материаллаг баазыг бэхжүүлэх зорилгоор Орон нутгийн хөрөнгө оруулалтаар сургуулиудын ширээ сандлыг шинэчлэх ажлыг үе шаттай зохион байгуулж байна. Энэ хүрээнд 2019 онд аймийн төв болон хөдөөгийн 16 сумын ерөнхий боловсролын сургуулийн 450 орчим ширээ сандлыг шинэчилж хүлээлгэн өгсөн. Мөн 2020 оны 01 дүгээр сард Жаргалант сумын ерөнхий боловсролын 7 сургуулийн 23 ангийн 300 орчим ширээ, сандлыг шинэчилж, сургуулийн захирал, нярав нарт хүлээлгэн өгч байсан юм.



Тэгвэл хоёрдугаар сарын 12-ны өдөр Жаргалант сумын ерөнхий боловсролын 5 сургууль тус бүрт хоёр ангийн ширээ, сандал буюу нийт 150 ширээ, 300 сандлыг хүлээлгэн өгөв. Ингэснээр аймгийн төвийн ерөнхий боловсролын сургуулиудын зайлшгүй шинэчлэх шаардлагатай ширээ, сандлын 80 орчим хувийг бүрэн шинэчилсэн бодит ажил болж байгааг албаныхан онцоллоо. 



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ