Сурагчид загас хамгаалах талаар ярилцаж, уриалга гаргав



“Дэлхийн зэрлэг амьтан, ургамлын өдөр”-ийг тохиолдуулан Ховд аймгийн Музей, Хүүхдийн нэгдсэн зөвлөл, "Монгол хадран" спорт загасчлалын клуб хамтран нуур, голын бохирдол, түүнд амьдрагч амьтдын төрөл зүйлд тулгамдаж буй асуудлыг олон нийтийн анхааралд хүргэх зорилгоор "Усан доорх амьдрал аюулд өртөж байна уу" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт Жаргалант сумын ерөнхий боловсролын 7 сургуулийн Эко клубийн 20 гаруй сурагч оролцож, загасны тоо толгой цөөрч байгаа шалтгаан, загас үржүүлэх, хамгаалах аргын талаар ярилцлаа. Хэлэлцүүлгийн үр дүнд хүний буруутай үйл ажиллагаа их байгаа учраас иргэн бүр байгаль дэлхийгээ хайрлая, ухамсраа өөрчилье гэсэн уриалга гаргасан юм. Мөн Загасны хууль бус агнуур, гол мөрний бохирдлын хэмжээ сүүлийн жилүүдэд нэлээд нэмэгдэж байгаа талаар Монгол хадран клубийн гишүүд ярив.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ