Хар ус нуур орчмын УТХГН-ийн Хамгаалалтын захиргаанаас Хар нуур, Хар-Ус нууранд хууль бусаар загас агнуур хийхээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор байнгын хяналт шалгалт хийж байна. Энэ хүрээнд Хар нуур, Хар-Ус нууранд хоёрдугаар сард хийсэн хяналт шалгалтаар хууль бусаар загас барих зорилгоор тавьсан 27 ширхэг торыг илрүүлэн татаж, 400 гаруй загасыг нууранд нь буцаан тавьсан байна.Мөн Хар ус нуур орчмын УТХГН-ийн Хамгаалалтын захиргаа нь Шинжлэх ухаан Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн усны нөөц ашиглалтын салбарын загас судлаач Б.Мэндсайхантай хамтран Хадран загасны үржил, шилжилт хөдөлгөөнийг тандах зорилгоор өнгөрсөн оны 4 дүгээр сарын 21-24-ний өдрүүдэд Эрдэнэбүрэн сумын Шижигтийн хавцал буюу Ховд голд хадран загасанд дугаар бүхий T bar тэмдэглэгээ зүүсэн. Тэгвэл энэ оны хоёрдугаар сарын 14-ний өдөр Хар ус нууранд хууль бусаар тавьсан торонд 2152 дугаар бүхий /T bar/ тэмдэглэгээтэй Монгол хадран загас торонд орсон байсныг баталгаажуулан, тухайн газрын солбицол тодорхойлж, нууранд нь буцаан тавьжээ. Огноо: 2/26/2019 Төрөл: ХАА, Байгаль экологи Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 2002 Мэдээ таалагдсан: