Гуанз, махны худалдааны цэгүүдэд эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналт шалгалт хийжээ



Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Мал эмнэлгийн газрын хамтарсан ажлын хэсэг Хан-Орд, Бугаан гол, Их буян, Ургамал зах дээр үйл ажиллагаа явуулж байгаа гуанз, цайны газар, махны худалдааны цэгүүдэд хүнсний бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуй, халдвар хамгааллын чиглэлээр хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтаар нийтийн хоолны үйлдвэрлэл эрхэлж байгаа 23, махны худалдааны 18, нийт 41 цэгээс 27 махны дээж авч, МЭАЦЛ-т шинжлүүлэхэд периоксидазын урвалаар өвчтэй болсон, үхсэн малын мах илрээгүй байна. Харин гуанз, цайны газрууд мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээгүй, баталгаажилтгүй мах хэрэглэдэг, МЭАЦЛ нь шинжилгээний хариуг тухайн ѳдѳртѳѳ олгодоггүй, нийтийн хоолны газруудад гар угаалгын хэсэг дутуу, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийдэггүй зэрэг нийтлэг зѳрчил дутагдал илэрсэн байна. Эдгээр зөрчлийг арилгах талаар мэргэжил арга зүйн зѳвлѳгѳѳ ѳгч ажилласан гэж аймгийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ. Мөн иргэд, хэрэглэгчид мах худалдан авахдаа гарал үүслийн гэрчилгээ, шинжилгээний бичгийг шалгахын зэрэгцээ сэжигтэй, зөрчилтэй асуудлыг тус газарт шуурхай  мэдэгдэж, гарч болзошгүй эрсдэлээс хамтдаа сэргийлэхийг уриалав. 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ