Ховд аймгийн хэмжээнд 20 мянга гаруй мал хорогдсон байна



Ховд аймгийн хөдөөгийн 91 багийн 7000 гаруй малчин өрхийн хотонд 3146.4 мянган мал өвөлжиж, хаваржиж байна. Үүнээс тэмээ 25.3 мянга, адуу 128.5 мянга, үхэр 193.6 мянга, хонь 1174.2 мянга, ямаа 1624.6 мянга, хонин толгойд шилжүүлснээр 4823.7 мянган тоо толгой мал байгаа юм.
Сүүлийн өдрүүдэд орсон цасны улмаас Ховд аймгийн зарим сумдад хаваржилт хүндэрч, малын хэвтэр, бэлчээрийн хомсдолоос шалтгаалан аймгийн хэмжээнд хоёрдугаар сарын эхний 14 хоногийн байдлаар 20 мянга гаруй мал хорогдсон мэдээтэй байна. Үүнээс /тэмээ 34, адуу 689, үхэр 2209, хонь 6813, ямаа 10971/ хорогдсон байна. Хорогдлын дийлэнх хувийг Буянт, Эрдэнэбүрэн, Мөст, Ховд, Мянгад, Мөнххайрхан сумууд эзэлж байна. Мөн 3242 мал хээл хаяснаас /гүү 58, үнээ 142, эм хоэв 173, эм ямаа 2869/ хээл хаяжээ. Малчид малынхаа ихэнхийг нэмэгдэл тэжээлд оруулсан бөгөөд одоогийн байдлаар аймгийн хэмжээнд 641.2 мянган толгой малыг нэмэгдэл тэжээлд оруулаад байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээллээ. 


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ