Аргаль хонины бэлчээр хомсдож байна



Ховд аймгийн Үенч сумын нарийн гол, цүнхэг, улаан ганга, хар чулуут зэрэг газарт 250 гаруй аргаль нутаглаж байна. Тус нутаг дэвсгэрт сүүлийн хоёр сарын хугацаанд цас орж, хүйтний эрч нэмэгдсэнээр аргаль хонины бэлчээр хомсдож байна. Энэ ховор амьтныг хамгаалах зорилгоор гуравдугаар сарын 09-ны өдөр 50 боодол өвс болон давс хужир тавьж өгөхөөр төлөвлөж байна гэж Үенч сумын Байгаль хамгаалагч Н.Эрдэнэ мэдээллээ. Тэрбээр бэлчээр хомсдож байгаа гол шалтгаан нь байгаль цаг уурын хүнд нөхцөл, мал сүргийн тоо толгой хаа сайгүй өсөж, улмаар ан амьтны бэлчээрийн бүс нутаг бага багаар хумигдаж байгаатай холбоотой гэв.  

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ