Ховд аймаг дахь Шүүхэд МУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар томилогдсон ерөнхий шүүгч, шүүгч ажлаа хүлээж авлаа.


Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 9-р зүйлийн 9-1, шүүгчийн эрхзүйн байдлын тухай 15-р зүйлийн 15.1,15.4,15.5 дахь хэсгийг тус тус үндэслэн нэр бүхий хүмүүсийг Ховд аймгийн шүүхэд ерөнхий шүүгч, шүүгчээр томилсон зарлиг гаргасан байна. Тухайлбал: Нямжавын Туяаг Ховд аймаг дахь Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн, Пүрэвдоржийн Баясгаланг Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилжээ. МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар ерөнхий шүүгч, шүүгчийн нэр төртэй бөгөөд өндөр хариуцлагатай албан тушаалд томилогдож буй шүүгчдэд МУ-ын ерөнхийлөгчийн зарлигийг гардуулж хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг өнөөдөр Ховд аймаг дахь Шүүхийн тамгын газраас зохион байгууллаа. 




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ