Хуучин оноо vдэж, ирээдvйд тэмvvлсэн өөдрөг үзэл, өрнүүн тэмүүлэлтэйгээр шинэ оноо угтаж байгаа олон ястны өлгий болсон Ховд нутгийн нийт иргэд, бид бүхний ажил үйлсийг ямагт дэмжин тусалж, хамтран ажиллаж байдаг аймаг орон нутгийн удирдлагууд, аж ахуйн нэгж байгууллагын хамт олон, мөр зэрэгцэн ажиллаж байгаа үйлс зорилго нэгт алба хаагч та бүхэндээ болон та бүхний бат найдвартай ар тал болж байдаг гэр бүлийнхэнд тань Шинэ жилийн баярын чин сэтгэлийн халуун мэндийг өргөн дэвшүүлье.
“Цэргийн гавъяаны одон”-т Ховд аймаг дахь Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн аймаг орон нутгийн нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, эрүү, хэв журмын нөхцөл байдал, нийгмийн хөгжил, дэвшилтэй уялдан үйл ажиллагааныхаа шинэчлэлийг эрчимтэй явуулж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллаж байгааг онцлон тэмдэглэж байна.
Өнгөрч буй 2016 он манай хамт олны хувьд амжилт бvтээлээр дvvрэн он жил байлаа.
Бид бүхний гаргасан амжилт бvтээл нь манай байгууллагын алба хаагчид, бидний ажил үйлсийг дэмжин тусалж байдаг аймаг, орон нутгийн удирдлага, байгууллага, аж ахуйн нэгж, нийт иргэдийн хамтын ажиллагааны үндсэн дээр бий болсоныг цохин хэлэхэд таатай байна.
Ирж буй 2017 ондоо өнгөрсөн хугацаанд гаргасан алдаа, оноогоо цэгнэж, илүү их эрч хvчтэй, зорилго, зорилтоо биелүүлсэн, амжилт бүтээлээ ахиулсан, иргэдийг чирэгдүүлэхгүй, хүнд суртал гаргалгүй, ЭБША зөрчихгүй, иргэдийнхээ дуу хоолойг сонссон, тэдэнд хүртээмжтэй үйлчилсэн он жил байх болно гэдэгт миний бие итгэл төгс байна.
Шинэ жилийн баярын өдрүүдэд манай хамт олон иргэд, олон нийтийнхээ аюулгүй байдлыг хангаж, ая тухтай баярлах нөхцөл боломжийг бүрдүүлэн, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам хамгаалах үндсэн үүргээ бүрэн хэрэгжүүлж ажиллах болно.
Халуун ам бvлээрээ шинэ оноо хамтдаа угтаж байгаа Та бvхэндээ эрvvл энх байж, ажил vйлс нь өөдрөг, аз хийморь, цог золбоотой явахыг ерөөж, шинэ оны чин сэтгэлийн халуун мэндийг дахин дэвшүүлье.
"ЦЭРГИЙН ГАВЪЯАНЫ ОДОН"-Т ХОВД АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГА,
ЦАГДААГИЙН ДЭД ХУРАНДАА Д. МӨНХБОЛД