"АЛТАН АРСЛАН-2016"-ийн шилдэгүүд тодорчээ.



УБ хот  дахь Ховд аймгийн Нутгийн зөвлөлөөс 2 жилд нэг удаа зохион байгуулдаг  Алтан арслан-2016 оны тэргүүн наадам энэ сарын 21 нд  болж өнгөрлөө. 
1. Спортын салбарын оны шилдэгээр шалгарсан Баярхүүгийн Бат-Өлзийгийн шагналыг  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ховд аймгийн Буянт сумын нутгийн зөвлөлийн дарга н.Батхуяг  МУ-ын заан, Ховд аймгийн Чандмань сумын харъяат Б.Пүрэвсайхан нар гардуулан өгч баяр хүргэжээ. 
2. Шинжлэх ухааны салбарын оны шилдэг Гэлэгпилийн Чулуунбаатарын шагналыг   УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа Ховд аймгийн Манхан сумын нутгийн зөвлөлийн дарга А.Баттөр, ГХЯамны төрийн нарийн бичгийн дарга н.Дагвадорж нар 
3. Аж үйлдвэр,бүтээн байгуулалтын салбарын оны шилдэг Жанцангийн Гөлгөөгийн шагналыг  УИХ-ын гишүүн  Б.Батзориг, Ховд аймгийн Зэрэг сумын нутгийн зөвлөлийн дарга н.Бассайхан,  Төрийн өмчийн Бодлого зохицуулалтын газрын дарга н.Дагвадорж нар 
4. Соёл, урлагийн салбарын оны шилдэг  Дугараагын Алтанхуягийн шагналыг  УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Ховд аймгийн Цэцэг сумын нутгийн зөвлөлийн дарга З.Цэдэнжав,  МУАЖ-Хөдөлмөрийн баатар Б.Зангад нар 
5. Эдийн засаг, бизнесийн салбарын оны шилдэг Уламбаярын Баатарсүрэнгийн шагналыг  БХБайгуулалтын яамны сайд Г.Мөнхбаяр, Ховд аймгийн Мөст сумын нутгийн зөвлөлийн дарга Д.Батцогт, ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга н.Даваасүрэн нар 
6. Төрийн албаны салбарын оны шилдэг Цэндгомбын Болорчулууны шагналыг  УИХ-ын гишүүн О.Батнасан, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Ховд аймгийн Мянгад сумын нутгийн зөвлөлийн дарга ТВ9 телевизийн гүйцэтгэх захирал Т.Баасансүрэн
7. Нутагт ээлтэй хүмүүнлэгийн салбарын оны шилдэг Догсомын Ганхүүгийн шагналыг  МУ-ын Төрийн дархан түшээ Д.Дэмбэрэл, Ховд аймгийн Чандмань сумын нутгийн зөвлөлийн дарга н.Ганбаатар,  НХХЯ-ны дэд сайд н.Мөнгөнчимэг нар
8. Нийгэм, улс төрийн салбарын оны шилдэг   Дамбын Ганхуягийн шагналыг   УИХ-ын гишүүн,ХЗДХСайд , Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга С.Бямбацогт, УБ цахилгаан түгээх сүлжээ ТӨК дарга, Ховд аймгийн Жаргалант сумын нутгийн зөвлөлийн дарга Д.Баярсайхан Үндэсний статисткийн хорооны дарга, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харъяат н.Ариунзаяа нар
9. Оны шилдэг Нутгийн зөвлөлөөр шалгарсан  Манхан сумын нутгийн зөвлөлийн шагналыг  МУ-ын үндсэн хуулийн цэцийн  гишүүн, Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дэд дарга Т.Лхагва, Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дэд дарга Б.Очбадрах, Я.Төгөлдөр,  Ховд аймгийн нутгийн зөвлөлийн Тэргүүлэгч гишүүн Б. Оюунгэрэл нар тус тус гардуулан өгч  баяр хүргэсэн байна. 




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ