Ховд аймгийн хэмжээнд шинэ жилийн баярын үеэр буюу 2016 оны 12 дугаар сарын 27-ноос 2017 оны 01 дүгээр сарын 01-ний байдлаар нийт 3 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн гэмт хэргийг төрлөөр нь ангилан үзвэл:
Бусдын бие махбодид гэмтэл учруулах 1, хууль бусаар эд зүйл хил нэвтрүүлэх гэмт хэрэг 1, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 1 тус тус бүртгэгдсэн байна.
Энэ хугацаанд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас 75 гомдол мэдээлэл хүлээн авсаны 18 буюу 24.55хувийг гэмт хэргийн шинжтэй, 89 буюу 73.3 хувь нь захиргааны зөрчлийн талаарх, 2 буюу 2.6 хувийг бусад гомдол мэдээлэл эзэлж байна.
Хүлээн авсан гомдол мэдээллийг нь авч үзвэл:
Хулгайлах 8
Иргэдийн 8
Бусдын бие махбодид гэмтэл учруулах 3
Бусдын эд хөрөнгө залилан мэхэлсэн 2
ТХХАБАЖЭГХ 5
Танхайрсан 6
Худалдаа үйлчилгээний журам зөрчсөн 3
Бусад 29
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 17
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон 1 байна.
Захиргааны зөрчил гаргасан 33 хүнийг албадан саатуулж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, удаа дараа эрүүлжүүлэгдсэн, жижгээр танхайрсан зөрчилд 5 хүнийг 7-30 хоногийн хугацаагаар баривчлуулж, зөрчил гаргасан 244 хүнийг 19.137. 600 мянган төгрөгөөр торгож арга хэмжээ авч ажиллаа гэж Аймгийн Цагдаагийн газрын Олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.