Ховд аймгийн Цагдаагийн газар 2016 оны тайлангийн хурлаа хийж, оны шилдгүүдээ тодрууллаа.


Цэргийн гавьяаны одонт Ховд аймаг дахь Цагдаагийн газрын  хамт олон 2016 оны ажлаа дүгнэж, зохион байгуулсан тайлангийн хурлын үеэрээ  гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хуулиар хүлээсэн үүргээ амжилттай хэрэгжүүлж, бусдыгаа манлайлан ажилласан алба хаагчдыг шалгаруулан шагнаж урамшууллаа.  “Цэргийн гавъяаны одон”-т Ховд аймаг дахь Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн аймаг орон нутгийн нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, эрүү, хэв журмын нөхцөл байдал, нийгмийн хөгжил, дэвшилтэй уялдан үйл ажиллагааныхаа шинэчлэлийг эрчимтэй явуулж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллаж  байна. Шинэ жилийн баярын өдрүүдэд Ховд аймаг дахь Цагдаагийн газрын  хамт олон иргэд, олон нийтийнхээ аюулгүй байдлыг хангаж, ая тухтай баярлах нөхцөл боломжийг бүрдүүлэн, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам хамгаалах үндсэн үүргээ бүрэн хэрэгжүүлэн ажиллахаар төлөвлөж байна.




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ