Өнгөрсөн 2016 онд Ховд аймагт зам тээврийн осол нэмэгдсэн үзүүлэлтэй гарсан байна. Өөрөөр хэлбэл өнгөрөгч 2016 оны байдлаар зам тээврийн ослоос болж 30 хүн гэмтэж, 16 хүн эрдэнэт амиа алдсан гэсэн мэдээллийг Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас өгч байна. Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас 2016 онд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон 560 зөрчил илрүүлэн 444 жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 6 сараас 2 жил хүртэлх хугацаагаар хасах арга хэмжээ авч ажиллажээ. Огноо: 1/6/2017 Төрөл: Нийгэм Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 11735 Мэдээ таалагдсан: