Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян зохион байгуулна



Дэлхийн 180 гаруй орон жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэхүү аян нь хөвгүүд, эрчүүдийн оролцоог хангах замаар охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэж буй аливаа хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнд нэгдэж, хэзээ ч хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй хэмээн илэрхийлдэг. Энэ жил Монгол Улс “Ойлгоё, хүндэлье-гэр бүлийнхээ төлөө” уриан дор тус аянд нэгдэж байгаа юм. 
Үүнтэй холбогдуулан “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ы талаар мэдээлэл түгээх зорилго бүхий “Хэвлэлийн бага хурал”-ыг 11 дүгээр сарын 22-ны өдөр Ховд аймагт зохион байгууллаа. Энэ үеэр аймгийн ЗДТГ, ГБХЗХГ, Цагдаагийн газар, Ховд аймаг дахь Шүүх, Прокурорын газар, БСУГ, ЭМГ, Хуульч эмэгтэйчүүдийн холбоо зэрэг байгууллагын төлөөлөл оролцож, Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй холбоотой тоон мэдээлэл, үүнийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, иргэдийн оролцооны талаар мэдээлэл хийлээ. Тус аяны хүрээнд Ховд аймгийн хэмжээнд 12 ажил хийхээр төлөвлөжээ.  

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ